Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Э.Сарантогосыг Өмнөд Солонгост, П.Сэргэлэнг Кувейтэд Элчин сайдаар томилно

Э.Сарантогосыг Өмнөд Солонгост, П.Сэргэлэнг Кувейтэд Элчин сайдаар томилно
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 17
Гадаад харилцааны яамнаас гадаадын зарим улсад Монгол Улсыг төлөөлөн ажиллах Элчид сайд нарын нэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулжээ.
БНСУ-д амьдардаг монгол охиныг ангийнх нь хүүхдүүд зодож, хүчирхийлсэн асуудлыг мэдээгүй, иргэдийг мэдээллээр хангаагүй, түргэн шуурхай арга хэмжээ аваагүй гэдэг шалтгаанаар БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татсан билээ. Тэгвэл БНСУ-д суух Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан газрын захирал Э.Сарантогосыг томилуулахаар нэр дэвшүүлжээ. 
Түүнчлэн, өмнө нь Кувейтэд суух Элчин сайдаар Н.Наранбатыг томилуулахаар нэр дэвшүүлсэн ч түүнийг Ерөнхийлөгч дэмжээгүй, нэрийг нь татсан байдаг. Тэгвэл Кувейтэд суух Элчин сайдаар П.Сэргэлэнг томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
Мөн Швецарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг нэр дэвшүүлжээ. 
Засгийн газрын хуралдаанаар дээрх Элчин сайдын томилгоог хэлэлцээд эцэслэн дэмжсэн байна. Засгийн газраас дээрх улсад суух Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцэх юм. 
-БНСУ-д Элчин сайдад нэр дэвшүүлсэн Э.Сарантогос нь Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан туршлагатай. Сүүлд 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирлаар ажиллаж байсан.  2017 оноос  ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна. Тус газар нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулахад анхаарч ажилладаг. 
-Кувейтын Элчин сайдад нэр дэвшүүлсэн П.Сэргэлэн нь 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшжээ. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирал, 2016-2018 онд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байжээ.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн