Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Төрийн банк “АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР” Хүүхдийн баярын өдөрлөгийг 7 дахь жилдээ Зохион байгууллаа

Төрийн банк “АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР” 
Хүүхдийн баярын өдөрлөгийг 7 дахь жилдээ 
Зохион байгууллаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 31
Төрийн банкнаас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгөөр улс орны ирээдүй болсон хүүхэд багачууд, бяцхан харилцагчиддаа урам зориг, хүсэл мөрөөдөл өгөх зорилготойгоор 12:00-14:00 цагт Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Төрийн банкны төв байрны 1 давхарт, 16:00-17:00 цагт БГД, Баруун 4 зам, Rockmon building-д байрлах Төрийн банкны “Баруун 4 зам” Тооцооны төвийн гадаа тус тус зохион байгуулсан. Мөн Төрийн банкны Улиастай, Гачуурт тооцооны төвөөс хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдүүдийн гэрт нь очиж гарын бэлэг өгч баярлуулав.
Мөн Төрийн банкнаас зохион байгуулж буй “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөг маргааш буюу  5-р сарын 31-ний өдөр 10:00-12:30 цагт  СХД-ийн 20-р хороо, Толгойтын Сэлэнгэ захын задгай талбай, 11:00-14:00 цагт Сүхбаатарын талбай, 12:00-15:00 цагт БЗД-ийн 23-р хорооны Улиастайн эцсийн буудлын 87 дугаар сургуулийн гадаа талбай, 14:00-16:00 цагт СХД-ийн 13-р хороо, 1-р хорооллын 8-9 байрны дунд байрлах хөлбөмбөгийг талбайд тус тус үргэлжилж байгаа бөгөөд ирсэн хүүхэд бүр урлагийн тоглолтыг үзэж сонирхохын зэрэгцээ дуу, бүжиг сурах, хөгжөөнт тоглоом тоглох, азтан болох гэх зэрэг гэнэтийн бэлэгтэй хүүхдийн баярын сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжийг Төрийн банкны ах эгч нар чинь олгож байгаа юм.
Та бүхэн гэр бүлээрээ “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгт очиж, баяр хөөр, инээд баяслаар дүүрэн нэг өдрийг өнгөрүүлээрэй.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн