Хуурамч шатахууны талаар гарч буй мэдээлэлтэй холбогдуулан НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдэл хийлээ.
Тэрээр "Ойрын өдрүүдэд хуурамч шатахуунтай холбоотой мэдээлэл гарч байна. Монгол Улс бензин үйлдвэрлэгч орон биш. нэг үгээр хэлбэл, бензинээ импортоор оруулж ирдэг. Ингэхдээ зөвшөөрөл авсан 10 гаруй аж ахуй нэгжээр дамжуулан шатахууныг импортоор оруулж ирдэг. Импортоор оруулж ирсэн дизель, бензиний тухайд гарал үүсэл, шинжилгээний бичигтэйгээ орж ирдэг тул хуурамч байх боломжгүй юм. МХЕГ-аас жилд хоёр удаа лабораторийн шалгалт хийдэг. Шатахуун түгээх станцуудаар шахаж байгаа дизель бензинүүд бүгд 92-ээс дээш стандартай байгаа.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос гаргасан мэдээллээр бол октан буюу чанаржуулагч нэмдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хуурамч гэж байна. Монголд октан нэмэх үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй хэд, хэдэн газар бий. Октан нэмнэ гэдэг нь дизель дээр керосин, бензин дээр нафта шингэнийг нэмдэг. Жишээн нь 80 гэдэг бензин дээр октан нэмж чанаржуулан 92 болгох үйлдвэрлэлийн процессыг явуулдаг. МХЕГ-аас октан нэмж байгаа бензинүүдэд ч шалгалт хийсэн. Хуурамч зүйл илрээгүй. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос бидэнд албан ёсны лабораторийн шинжилгээний хариу авч ирж үзүүлээгүй байгаа. Манай зүгээс сүүлийн гурван жилд хийсэн шинжилгээний дүнгээ гаргаж өгсөн. Хуурамч бензин худалдаалж байна гэдэг бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.