Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Аав, ээжүүд хүүхэдтэйгээ эерэг хандлага  үүсгэх 9 арга

Аав, ээжүүд хүүхэдтэйгээ эерэг хандлага  үүсгэх 9 арга
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 20
Өмнөх нийтлэлээрээ аав ээжийн сөрөг хандлагын талаар мэдээл хүргэсэн билээ. Үүнийг уншсан аав ээжүүд маань өөртөө нэлээд шүүмжлэлтэй хандсан байхаа гэж бодож байна. Аав ээжүүд багадаа өөрийн аав ээжээсээ авсан хүмүүжил төлөвшил харилцаагаагаар хүүхдэд хандах хандлага нь илүү байдаг.
Бага насны хүүхдийн оношилгооноос тодруулсан хариунууд болон өсвөр насны хүүхдийн зөвлөгөөнд аав ээжийнхээ талаар хамгийн их ярьдаг хандлага харилцааны талаар энэхүү нийтлэлээрээ хүргэж байгаа.
Жич: Хүүхдэдээ хэлж болохгүй шүү-тоглосон юм.
  1. Бусадтай хүүхэдтэй харьцуулдаггүй байх
Аав ээжүүд хүүхдээ ахтай нь, эгчтэй нь, найзтай нь, ангийнхантай нь найзынхаа хүүхэдтэй харьцуулдаг. Ингэж харьцуулдаг бол та хүүхэдтэйгээ улам л ойлголцож чадахгүй. Хүүхдийнхээ байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөөрэй.
  1. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөх
Таниас л төрсөн хүүхэд шүү дээ. Намхан ч бай, өндөр ч бай таны хайраас л төрсөн. Байгаагаар нь хүлээн авдаг бол хүүхэд сэтгэл тэнэгэр, уужуу ухаантай  явдаг.
  1. Хайраа илэрхийлэх
Хүүхэд хайрлуулж байгаагаа мэдэрч байх нь чухал. Аав ээжүүд хайр нь гаднаа хал нь дотроо гэж ханддаг. Хайртайгаа хэлэх, мэдрүүлэх, тэврэх нь олон талын эерэг нөлөөтэй.
  1. Орон зайд үл халдах
Хүүхдийн эд хэрэглэлийг хэрэглэж, ашиглаж гэж байгаа бол зөвшөөрөл авах. Нууцыг нь хадгалах. Хүүхэд аав ээждээ өөрт тулгарч байгаа асуудлаа ярьдаг боловч, нууцыг огт хадгалж чадахгүй хэн нэгэнд хэлж байгааг мэдсэн хүүхэд дахиж нууцаа ярьдаггүй.
  1. Өөрөөр нь шийдвэр гаргах
Хүүхдийнхээ өмнөөс битгий шийдвэр гаргаарай. Зүгээр л саналаа хэлэхэд болно. Мэргэжил сонголт, хувцас сонгох зэргээр өөрөөр нь шийд гаргуулаарай.
  1. Үлгэр дуурайлал үзүүлэх
Аав ээж өөрсдөө гоё байх хэрэгтэй. Түүнээс ээж өөрийгөө гоёдоггүй, цэвэр цэмцгэр байдаггүй бол аав хүүхдийнхээ дэргэд тамхи татаж, архи уудаг бол хүүхдээ цэвэрхэн бай, гоё бай архи тамхинаас хол бай гэж шахах нь инээдтэй. Өөрөө хийдэг үлгэрлэдэг үйлдлээ л хүүхдээсээ нэхэх хэрэгтэй.
  1. Алдаа гаргахыг нь хүлээн зөвшөөрөх
Ихэнх аав ээжүүд хүүхдээ алдаа гаргахыг нь байж боломгүй зүйл гэж үздэг. Алдаа гаргахаас хэт сэрэмжлүүлэх тусам хүүхэд харин ч алддаг.
  1. Орчин
Гэр орон амар тайван нөхцөлд хүүхэд эерэг байдаг.  Тиймээс та хүүхдэдээ, гэр бүлдээ тухтай орчныг бүрдүүлээрэй.
  1. Хүүхдийнхээ онцлогийг мэдэх
Аав ээж өөрөөрөө хүүхдээ дүгнэдэг. Би хурдан шалмаг байхад манай хүүхэд залхуу гэдэг. Хүүхдийн темперамент аав ээжийнхээс өөр бол та яагаад ч хүүхдээ хурдан шаламгай болгох боломж байхгүй. Учир нь эхээс төрөхдөө л удаан, тайван хүүхэд гэсэн үг юм. Хэрэв энэ талаар танд ойлголт бага байдаг бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн