Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Н.Энхболд: Мэргэжлээрээ ажиллаж байхад яагаад албан тушаалд томилогдож болдоггүй юм

Н.Энхболд: Мэргэжлээрээ ажиллаж байхад яагаад албан тушаалд томилогдож болдоггүй юм
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 11
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилогдсон бол хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа. 
-Таныг хүргэнээ Сөүл, хүүгээ Бээжингийн Элчин сайдын яаманд томилуулсан гэсэн мэдээлэл гараад байна. Та үүн дээр тайлбар өгөөч?
-Намайг нөлөөлж хүү, хүргэнээ албан тушаалд томилуулсан гэж байгаа хүмүүсээс өөрсдөөс нь очиж асуух хэрэгтэй. Угаасаа яамандаа ажлаа хийгээд явж байгаа хүмүүс. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн байгаа. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан.
-Таны хүүг тавдугаар сарын сүүлээр Бээжингийн Элчин сайдын яаманд томилох тушаал гарсан байсан?
-Манай хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ.
-Гол нь сайд дарга нарын хүүхдүүд, гэр бүлийнхэн албан тушаал дээр очоод байна шүү дээ. Энэ дээр л тайлбар хүсч байна?
-Мэргэжлийнхээ шугамаар л ажлаа хийж яваад очсон. Томилсон хүмүүсээс нь ямар шалтгаанаар яагаад томилсныг нь асуусан дээр байх. Надад нөлөөлсөн  зүйл байхгүй. Манай хүү Гадаад яамны газрын Дэд захирал хийдэг байсан. Арав гаруй жил  ажилласан. Манай хүүг таних уу та нар. Хэр зэрэг ажилтай, ямархуу ажилтан бэ гэдгийг асуугаарай.
-Та нөлөөлөөгүй гэж хэлж чадах уу?
-Надад нөлөөлсөн зүйл байхгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн