Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Бага насны хүүхдүүдэд хийжүүлсэн ундаа худалдахыг хориглоно

Бага насны хүүхдүүдэд хийжүүлсэн ундаа худалдахыг хориглоно
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 20
АНУ-ын Хорт хавдар судлалын нийгэмлэгээс бага насны хүүхдүүдийн дунд хэвшил болсон хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгах шаардлагатай болсныг анхааруулжээ. Үүнээс үүдэн Калифорни мужийн худалдааны төвүүд, хоолны газар, кофе шопуудад бага насны хүүхдүүдэд хийжүүлсэн ундаа худалдахгүй байх хуулийн төслийг хэлэлцэж байна. Албаныхны мэдээлснээр төсөл аль хэдийн хэд хэдэн хотуудад хэрэгжээд эхэлсэн бөгөөд  хуулийн төсөл ирэх аравдугаар сар гэхэд  батлагдаж, муж  даяар хэрэгжих төлөвтэй байгаа аж. Үүнтэй адил хориг Балтимор хотод өнгөрсөн сараас эхлэн хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр хоолны газрууд бага насныханд хийжүүлсэн удаа бус  сүү, зуун хувийн шүүс, ус зэргийг санал болгох эрхтэй аж.
Хорт хавдар судлалын нийгэмлэгээс нийгэмлэгийн мэдээлснээр хийжүүлсэн ундааны их хэмжээний хэрэглээ нь элэг, ходоодны хорт хавдрын эх үүсвэр болж буй аж. “Зарим хүүхдүүд өдөрт гурван удаа буюу хооллох бүртээ хийжүүлсэн, ундаа эсвэл чихэр ихтэй жүүс ууж байна. Энэ нь ирээдүйн хорт хавдрын үүсвэр болох аюултай. Мөн бага насны хүүхдүүдийн 20 хувь нь илүүдэл жинтэй байгаагийн гол үүсвэр болж байна” хэмээн тус нийгэмлэгийн захирал  Стефен Винн өгүүлжээ.
Эх сурвалж: Cbsnews  
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн