Open iToim app
Танилц, төрийн гурван өндөрлөг болон сайд нарын ХОМ
Анализ | 1 мин уншина

Танилц, төрийн гурван өндөрлөг болон сайд нарын ХОМ

Нийтэлсэн 2018 оны 3 сарын 29
Авлигатай тэмцэх газраас 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй хэлбэрээр өөрийн цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна. Эндээс төрийн гурван өндөр буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон сайд нарын ХОМ-ийг онцлон хүргэж байна. Төрийн гурван өндөрлөгөөс хамгийн их орлоготой, хамгийн их хадгаламжтай  буюу дансандаа 1.7 тэрбум төгрөгтэйгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх манлайлж байна. 
Сайд нарын ХОМ-ээс онцолбол, гэр бүлийн гишүүдийн жилийн орлогоороо Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар тодорч байна. Тэдний гэр бүлийн гишүүдийн жилийн орлого тэрбум төгрөг рүү дөхжээ. Харин 1-3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай газрын газрын гишүүн нэлээд хэд байна. Тухайлбал, Д.Цогтбаатар гурван орон сууцтай бөгөөд 1 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг мөн л гурван орон сууцтай бөгөөд 3.8 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ таван орон сууцтай бөгөөд 1.9 тэрбум төгрөгөөр, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хоёр орон сууцаа1.9 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Боловсролын сайд Ц.Цогцолмаа хамгийн их газартай бөгөөд тэрээр газраа 1.7 тэрбум төгрөгөөр үнэлжээ. 
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн