Open iToim app
Улс төр | 2 мин уншина

С.Чинзориг: Өнгөрсөн онд цалин нь нэмэгдээгүй 17.2 мянган төрийн албан хаагчийн цалинг 16 хувиар нэмнэ

С.Чинзориг: Өнгөрсөн онд цалин нь нэмэгдээгүй 17.2 мянган төрийн албан хаагчийн цалинг 16 хувиар нэмнэ
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 16
Засгийн газрын ээлжит хуралдаанаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой шийдвэр гаргалаа. Энэ онд цалин нэмэхтэй холбоотой  төсөвт 267 тэрбум төгрөг тусгуулсан. Төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэр гаргахад эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байгаа. 191 мянган төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж намайн хувиар нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлнэ. Ингэхдээ багш, эмч нарцын цалингийн нэмэгдэл дээр ангилал, зэрэглэлийг нь шинэчлэх арга хэмжээ авсан. Багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн найман хувиар нэмэгдүүлсэн. Энэ үед цалингаа нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлж байна. Ингэж цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч байна. Мөн боловсролын салбар болон эрүүл мэндийн салбарын цалин 4.3 хувийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс цалинг найман хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ цалингийн дээрх зөрүүг арилгах зорилгоор 4.3 хувиар нэмэгдүүлнэ. Тэгэхээр боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин энэ онд 12.3 хувиар нэмэгдэнэ гэж ойлгож болно. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 915 мянган төгрөг  болж 2016 оныхоос 21.6 хувиар нэмэгдэж байна. 
Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. Улсын төсөвт 107.5 тэрбум төгрөгийг НДС-гаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд тусгасан. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлэн 310 мянган төгрөг болгоно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянгад хүргэн нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болно. Халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болголоо" гэв.
Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийтдээ хэдэн төгрөг зарцуулах вэ? -Цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 267 тэрбумыг, нийгмийн даатгалаас тэтгэвэр нэмэхэд 117 тэрбум нийтдээ цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 400 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүний эх үүсвэрийг 2019 оны төсөвт тусгасан.
-Дундаж цалин 900 мянган төгрөг боллоо гэж байна. Энэ нь хувийн хэвшлийг хөлдөө чирч байгаа юм биш үү?
-Инфляцийн төвшин 8.1 хувьтай байна. Бид цалингаа найман хувиар өсгөх шийдвэр гаргаж байгаа. Энэ нь инфляцид нөлөөлөхгүй. Засгийн газар шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авч байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоож байх ёстой. Хувийн хэвшлийнхний цалинг нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн учир хүндрэл учруулахгүй байх. 
-НДШ нэмэгдсэн. Цалингийн нэмэгдэл үр дүнгээ өгөх үү?
-НДШ нэмэгдсэн. Ингэснээр цалинг нэмсэн үр дүн гарахгүй гэж ойлгож болохгүй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн