“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ.
"Эрдэнэс-Тавантолгой" компаний Б.Ганхуяг: Манай компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Компани нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. 2016 оноос хойш “Эрдэнэс-Тавантолгой” компани цэвэр ашигтай ажилласан. 2017, 2018 онд бүх өр төлбөр, хүүгийн зардлыг төлсөн. 2019 онд ямар ч өр төлбөргүй ашигтай ажиллалаа. Ногдол ашиг хүртэх хийт 2.500.011 хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд 580 орчим мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. 1072 ширхэг хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа бөгөөд 96480 төгрөг ногдож байгаа бол 741 хувьцаатай иргэнд 66690 төгрөг ногдож байгаа юм байна.
Иргэд хувьцаандаа ногдол ашгаа авахын тулд нэгд бүртгэлээ хийлгэх ёстой. Хоёрт, ирэх дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн шийдвэрийг баталгаажуулна. Ингэснээр 2020 онд багтаж ногдол ашгийг олгоно. Таван сараар олгох төлөвлөгөөтэй байгаа гэлээ.
Цаашдаа 1072 нэг цонхны мэдээлэл өгөх цэгийг ажиллуулж, мөн фэйсбүүк, гар утасны аппликейншаар дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх юм байна.