Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Энэ зуны алгасаж боломгүй таван эвент

Нийтэлсэн 2020 оны 7 сарын 3
Зуныг хөгжмийн тоглолт, фестивал, найзууд, гэр бүлийн зугаалга, аялал, адал явдалгүйгээр хэзээ ч төсөөлөмгүй. Энэ жилийн хувьд дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус дэгдэж, олон эвэнт цуцлагдсан ч “хоосонгүй” шүү. Ингээд та бүхний зунд өнгө, дурсамж нэмэх таван эвэнтийг санал болгож байна.
  1. Номтой зун 2020
 
undefined
"The Book Cafe of Mongolia" бүлгэмээс номонд дурлагч, сонирхогчиддоо зориулан зохион байгуулж байна. Эвентэд очсоноор өөрийн дуртай номоо бусадтай хуваалцаж, хөгжөөнт хөтөлбөрт хамрагдаж, ном бэлгэнд авах боломжтой. Зохион байгуулагчид “Бид алт мөнгө өгнө гэж амлахгүй ч амтат кофегоор дайлж, номын тухай ярилцах орчныг бүрдүүлж өгнө” хэмээн амлаад байна.
Хэзээ: 2020 оны долдугаар сарын 5-нд
Хаана: Хар усан тохой
Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
  1. Intro Electronic Music Festival 2020
undefined
Интро нь элетроник хөгжмийн наадам юм. Жилд нэг удаа болдог бөгөөд манай улсын тэргүүлэх DJ нар тоглохоос гадна гаднын чадварлаг DJ нар тоглодгоороо онцлогтой. Main Stage, Wall Stage, After party stage гэсэн гурван тайзтай. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас олон фестивал цуцлагдаж байгаа ч Интро фестивал одоогоор цуцлагдаагүй байна.
Хэзээ: Долдугаар сарын 25-27
Хаана: Монгол шилтгээн
Илүү дэлгэрэнгүйг энд дарж харна уу.
  1. Playtime 2020 /Virtual/
undefined
"Playtime" фестивалийг манай улсын хамгийн том хөгжмийн фестиваль гэхэд буруудахгүй. Энэ жил фестиваль 19 нас хүрч байна. Өнгөрсөн хугацаанд 15 орны 700 гаруй хамтлаг, уран бүтээлчид тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсан. Үүнд Шведийн The Radio Dept, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, The Wedding Present, АНУ-ын Yo La Tengo, Ariel Pink, The Pains of Being Pure at Heart, Японы Mono, The Fin, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд, мөн электрон хөжмийн тайзнаа Франц улсын Onra, Герман улсын Tolouse Low Trax, Польшийн Blazej Malinowski зэрэг гадаадын шилдэг Ди-Жэй ирж тоглож байсан юм.
"Playtime" бол шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхий дахинд өндөр байгаагаас болж цуцлагдсан фестивалиудын нэг. Тиймээс зохион байгуулагчдаас сонсогчиддоо зориулан виртуал хэлбэрээр хүргэхээр зорьж байна.
Хэзээ: 2020 оны долдугаар сарын 4-5-нд
Хаана: Univision Mongolia UniLive 88 суваг, LookTV, Ddish TV
Илүү дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
  1. Bass Jungle 2020
undefined
Too Hype To Chill болон The Majesty Mongolia-аас энэхүү электро хөгжмийн наадмыг зохион байгуулна. Дэлхийн томоохон уран бүтээлчидтэй туршлагаа хуваалцах, сургалт зохион байгуулах, шилдэг авьяаслаг залуусыг том фестивал наадмуудад оролцуулах зорилготой.
Тэд өнгөрсөн хугацаанд ногоон байгаль, цэвэр агаар, цэнгэг усаа хамгаалахад залуучуудыг анхаарлыг чиглүүлж тэднийг "Төрөлх хотдоо бидний оруулах хувь нэмэр" санаачилга дор нэгтгэж байсан юм.
Хэзээ: 2020 оны наймдугаар сарын 7-9
Хаана: Их тэнгэр
Илүү дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
  1. Туул голын рафтинг аялал
undefined
Энэ аяллаар та голын гольдролыг унших, сэлүүрдэх зэрэг усан аяллын анхан шатны мэдлэгтэй болохоос гадна багаар ажиллах чадвараа нэмэх боломжтой. Олон улсад гол мөрнийг урсгалын хэв шинжээр нь зургаан түвшинд хуваадаг. Эвэнтэд Class I –Easy буюу хялбар түвшинд багтах намуухан урсгалтай Туул голд аюулгүй байдлаа ханган, ая тухтай аялах ажээ.
Хэзээ: Долдугаар сарын 4, 11, 18-ны өдрүүдэд
Хаана: Туул гол
Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Эрүүл мэндийн яамнаас гэрээсээ гарахгүй байх, олон хүнтэй газар очихгүй байхыг зөвлөж байгаа тиймээс та аливаа үйл ажиллагаанд очихдоо дараах зөвлөмжийг дагана уу.
-Амны хаалт зүүх
-Хүн хооронд 1.5-2 метр зай барих
-Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
-Аль болох бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй байх
-Хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн