Open iToim app
Бусад | 3 мин уншина

Нэг минутад дэлхийд юу болдог вэ

Нэг минутад дэлхийд юу болдог вэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 30
Хүний амьдралд нэг минут гэдэг хэр урт хугацаа вэ? Шүдний эмч нар дунджаар гурван минут шүдээ угаахыг зөвлөдөг. Хүнд 32 шүд байдаг гэвэл арван шүдээ сайтар угаах л хугацаа юм. Эсвэл танай оффис 15 давхарт байдаг бөгөөд нэг давхраас дээшээ явахдаа бүх давхар дээр зогсоно гэж тооцоолбол та нэг минутад дөнгөж таван давхарт л гарах боломжтой. Нэг минут гэдэг тийм ч урт хугацаа биш. Бидний амьдарч буй эргэн тойронд нэг минутад юу болж өнгөрдөг болохыг мэдэж авснаар та цаг хугацааны үнэ цэнийг илүүтэй мэдрэх биз ээ.
1. Нэг минут тутамд ойролцоогоор нэг сая хүн агаарт зорчиж байдаг буюу 8.000-10.000 нислэг үйлдэгддэг байна.
2. Дөрвөн Олимпын усан бассейн дүүргэх хэмжээний, өөрөөр хэлбэл 65.000 баррель нефть ашиглагддаг.
3. Дунджаар 300.000 тонн мөс Антарктидын эх газраас далайн чиг хөвдөг. Энэ нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин их тоо юм.
4. Түргэн хоолны сүлжээ МакДоналдс 4.500 бүргер зардаг бол шарсан төмсний тухай төсөөлөх гээд нэг үзээрэй.
5. Нэг минут тутам 59 хосууд хуримаа хийж байна. Тэдэнд баяр хүргэе.
6. Харин дэлхий дээр нийт 226 хүүхэд шинээр мэндэлдэг байна. Гэхдээ тэдний 133 нь ядуу, зүдүү амьдрал дунд төрж байна.
7. Харин 12.054 галлон буюу 45.630 литр улаан дарсыг хүн төрөлхтөн нэг минутын дотор юу ч болоогүй мэт уучихдаг.
8. “IPhone” утас хэрэглэгчид “ITunes”-ээс 15.000 дуу татаж авдаг байна.
9. “YouTube” сайтад минут бүрд дөрвөн зуун цагийн бичлэг шинээр нэмэгддэг. Учир нь муурнууд тус цахим хуудсанд хамгийн их хандалт авсан хэвээр байгаа юм.
10. Мөн WikiPedia цахим хуудсанд долоон шинэ сэдэв нэмэгддэг байна. Яагаад гэвэл интернэтээс ариун цэврийн цаасыг яг аль зүгт эргүүлбэл илүү тохиромжтой болох гэх мэт ямар ч хэрэггүй асуултууд үргэлж асуудаг хүмүүст аль болох бодит мэдээлэл хүргэх хэрэгтэй учраас юм.   
11. Нэг минутад хүний тархи дээд тал нь есөн зуун үг уншиж чаддаг. Танд ахин нэг минут өнгөрсөн гэдгийг сануулъя.
12. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн судалгаагаар минутад 0.15 ургамал болон ховордсон амьтад устаж үгүй болдог байна. Их санагдахгүй байж магадгүй юм гэхдээ нэг өдөр гэж тооцвол энэ нь хоёр зуугаас илүү ургамал болох ховордсон ан амьтад устаж байна.  
13. Мөн нийт 2.709 ухаалаг гар утас зарагддаг байна. Учир нь илүү сүүлийн үеийн, илүү нимгэн, илүү хурдтай ухаалаг утас худалдаж авах нь маш чухал гэж боддог хүн олон байдагт оршиж байгаа юм.
14. Хүмүүс “SnapChat”-д дөрвөн сая хоёр зуун мянган бичлэг үздэг. Ийм учраас л одоогийн хүүхдүүд гэрээ цэвэрлэхгүй байгаа юм.
15. Мөн “Google”-д хоёр сая гурван зуун мянган хайлт хийгддэг байна.
16. Хамгийн гайхалтай нь шинээр таван ном хэвлэгддэг байна. Ном бол ертөнцийг харах цонх юм.
17. Гэвч хамгийн харамсалтай нь 28.500 модыг бид тайрч байна.
18. Сайхан сэтгэлт хүмүүс гурван сая ам.долларыг сайн үйлсэд зориулан хандивладаг. Тэд бол жинхэнэ супер баатрууд юм.
19. Хүний тархинд дунджаар дөчин найман бодол эргэлддэг.
20. Танд ахин нэг минут өнгөрсөн гэдгийг сануулах нь илүүц биз. Харин сүүлийн нэг минутад 2.500 тонн хог хаягдлыг хүн төрөлхтөн тарьсан гэвэл итгэх үү?
Танд одоо нэг минут хэр үнэ цэнэтэй санагдаж байна вэ?  Цаг хугацаа гэдэг асар үнэ цэнэтэй мөн бидний хүрээлэн буй орчин ямар агуу том гэдгийг мэдэрсэн болов уу. Та амьдралын хором мөч бүрээсээ эерэг таашаал авч хайртай хүмүүстээ болон бусдад үргэлж сайн сайхныг түгээж байгаарай.
Бэлтгэсэн: О.Мөнхбат
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн