Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр улс найрамдлын шинэ түүхийг бичиж байна

Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр улс найрамдлын шинэ түүхийг бичиж байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 11
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярын цахилгаан илгээж, Монгол улсын Үндэсний их баяр наадамд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа "БНХАУ, Монгол Улс хоёр орон бол хаяа хаяагаа дэрлэсэн, элэгсэг дотно сайн хөрш, сайн түнш бөгөөд хоёр орны өндөр зиндааны болон олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа урагштай явсаар ирсэн юм. Энэ он гарснаас хойш хоёр тал цар тахалтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны найрамдлын шинэ түүхийг бичиж байна. Халдварт тахлын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга та Хятад улсад тусгай айлчлал хийж, сэтгэлийн дэмжлэг болон нандин хандив үзүүлсэн нь жаргал зовлонгоо хамтатгах хоёр орны найрамдлын тод жишээ болсон юм. Би Хятад, Монголын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны харилцааны хөгжлийн талаар тантай чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хоёр ард түмний сайн сайхан аж амьдрал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна" гэжээ.
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн