Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, ГХЯ, ЗТХЯ, ГЕГ, Замын-Үүд дэх Гаалийн газар, Эрээний консултай хамтран нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн хэрэгслүүдийг татан авчээ.Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын хил дээр саатсан Гемодиализийн шүүлтүүр, гуурс, А,Б нунтаг, фистулын зүү бүхий 40 тонн ачааг татан авсан аж. Улмаар ханган нийлүүлэх байгууллагууд хоёрдугаар сарын 16-ны өдөр шаардлагатай аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж ажилласан байна. Хил гаалиар ачаа бараа нэвтрэхэд хүндрэлтэй байгаагийн улмаас нэг эмнэлэгт байгаа диализын хэрэгсэл өөр эмнэлэгт дууссан тохиолдол байсан юм. Үүний хүрээнд ЭЭХХЗГ хаана, аль эмнэлэгт яг ямар хэрэгсэл тасарсныг судлаад судалгааны дагуу хэрэгслээ өгч тасалдал үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлжээ.