Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Тунгалагтуяа: Хөрөг зураг бол автомат урлаг биш

Тунгалагтуяа: Хөрөг зураг бол автомат урлаг биш
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 13
Нар, хур тэгширсэн наадмын зүлэг ногоон дэвжээний эргэн тойронд холхих түмэн олон дундаас хөрөг зураг зурдаг нэгэн тэргэнцэртэй бүсгүй маш их анхаарал татаж байв. Түүнтэй хэсэгхэн хугацаанд ярилцсан юм.
- Сайн байна уу. Сайхан наадаж байна уу, манай уншигч нарт өөрийгөө танилцуулаач?
- Намайг Тунгалагтуяа гэдэг. Хоёр жилийн өмнө СУИС-ийг зураач мэргэжлээр төгссөн. Хувиараа урам бүтээл туурвидаг.
- Нэг хүний хөрөг зургийг хэдий хэр хугацаанд зурдаг вэ, хүмүүс ер нь таны бүтээлийг ямар сэтгэгдэлтэй хүлээж авдаг вэ. Мөн та өөрөө ямар таашаал мэдэрдэг вэ?
-Хүнээсээ хамаараад 10-20 минутын дотор зурдаг. Зарим тохиолдолд хөрөг зургаа зуруулж буй хүн маань хөдлөөд байх тохиолдолд, удлаа гэхэд 25-30 минут болдог.
Хөрөг зураг маань өөрөө автомат зүйл биш учир зарим тохиолдолд тухайн хүнээсээ үл ялиг өөр болох тохиолдол байдаг. Миний хувьд сүүлийн дөрвөөс таван жил наадмын талбай дээр зураг зурж байна. Хараад байхад наадамчдад зураг авахуулах, хуушуур идэхээс өөр сонирхолтой хийчихмээр зүйл байдаггүй. Тиймээс жил бүр болдог Үндэсний баяр наадмаараа нэг удаа ч болов хөрөг зургаа зуруулбал сонирхолтой байх гэдэг үүднээс л энд зураг зурдаг. Ер нь бол хүмүүсийг баярлуулж байна л гэж өөрийгөө ойлгодог. Өөрөөр хэлбэл хүмүүсийн тухайн цаг мөчид өнгөрүүлж буй дурсамжийг амьд байдлаар мөнхлөн үлдээж байгаа хэрэг.
Уран зураг, хөрөг зураг гэдэг бол амьд урлаг. Тиймээс зуруулж буй хүн нь ч тэр, зураач нь ч өөрөө сэтгэл өөдрөг баяр баясгалантай байвал тэр зурагнаас аз жаргал мэдрэгддэг. Хүнд сайхан дурсамж үлдээж байгаа маань л гоё.
undefined
-Та наадамчин олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлээч?
-Бүгдээрээ сайхан баярлаарай. Хамгийн гол нь эрүүл энх аз жаргалтай байх болтугай. Зарим иргэд маань баярлаж байна гээд зарим зүйлийг хэтрүүлээд, асуудал гаргаад байдаг. Тэгэлгүй сайхан наадаарай гэж хэлмээр байна.  
Тунгалагтуяагийн “Facebook” хуудас.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн