Улаанбаатар чуулгын зүүн хойно байрлах “GB Plaza”-ийн таван давхарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчдаас коронавирус илэрчээ. Одоогоор ХӨСҮТ болон Цагдаагийн байгууллагаас тус байгууламжийг бүхэлд нь хөл хорьж, тус оффист байрладаг бүх албан байгууллагын ажилчдаас шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Коронавирусийн халдвар илэрсэн хүмүүс тухайн байгууламжийн нэг давхарт байрладаг "Tom'n Toms" кофе шопоор үйлчлүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Тухайн байгууламжид ажилладаг эх сурвалжаас тодруулахад таван давхрыг бүхэлд нь хаасан бөгөөд нэгээс дөрвөн давхрыг цагдаа нар хамгаалалтад авч, хэнийг ч орж, гаргахгүй байгаа гэлээ.