Open iToim app
Бүтээгч | 3 мин уншина

Замын цагдаагийн гүүрийн үндсэн хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Замын цагдаагийн гүүрийн үндсэн хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 16
Хятадын Засгийн газрын 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл барьсан Замын цагдаагийн  477 метр урттай гүүрний үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон энэхүү гүүр нь дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетоноор баригдсан гэдгээрээ онцлог. Гүүрийн үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр нээж байгаа бөгөөд нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээх юм байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөжээ.
Нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна.
undefined
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Юуны өмнө Хятадын Засгийн газар болон Хятадын Элчин сайдад талархаж байгаагаа илэрхийлье. Улаанбаатар амьдарч байгаа хүмүүс таван жилийнхээ амьдралын нэг жилийг нь машин дотроо өнгөрөөж байна гэсэн судалгаа гарсан байна. Энэ замын түгжрэлтэй холбоотой. Улаанбаатар хотыг барьж байгуулахдаа 500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн ч өнөөдөр энэ даац гурав дахин нэмэгдсэн. Энэ тэлэлтийг дагаж агаар, хөрсний бохирдол, түгжрэл гэдэг асуудал гарсан. Энэ нь хотод амьдарч байгаа иргэдийг асар их бухимдуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд энэ гүүр, авто замын ажлын үр дүнгээ үзүүлнэ гэдэг итгэж байна. Өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж ажилласан Хотын дарга болон авто замын газрынхан, энэ бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархаж байгаагаа хэлье. Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж, энэхүү бүтээн байгуулалтын ажил ашиглалтад орж байгаад баяртай байна. Ард иргэд түгжрэлгүй, аюулгүй зорчиход ач тусаа өгсөн төсөл болсон гэж харж байна. Удахгүй Налайхын зам ашиглалтад орно.
undefined
undefined
undefined

Замын цагдаагийн уулзварын ачааллыг 30 хувиар бууруулах боломжтой боллоо

undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг хэсгийг өнөөдөр нээж байна. Улаанбаатар хотод 1.5 сая иргэн амьдарч байгаа бөгөөд үүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний авто машин хөдөлгөөнд оролцдог. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Агаарын бохирдол, түгжрэл цаг хугацаа, асар их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн захирагчийн алба эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр үндсэн хэсгийн хөдөлгөөнийг нээж буй энэхүү зам нь дөрвөн эгнээ, 470 метр урт, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр 1.1 км гүүрэн байгууламж, 2.5 км авто зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган гүүр, ногоон байгууламжаас бүрдэнэ. Энэхүү гүүр ашиглалтад орсноор тухайн орны замын түгжрэл багасч, хөдөлгөөний эрчим нэмэгдэх боломж бүрдэж байна.
Замын цагдаагийн уулзварын ачааллыг 30 хувиар бууруулах боломжтой. Уг ажлыг 2018 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдөр үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, үндсэн хэсгийн хөдөлгөөний өнөөдөр нээж байгаадаа баяртай байна гэлээ.
Дашрамд дурдахад, Замын цагдаагийн гүүрэн гарц нь хойноос урагш чиглэсэн Олимпын гудамж, Их монгол улсын гудамжны босоо хөдөлгөөнийг нээж байгаа бөгөөд уг гүүрээр явган болон дугуйтай зорчигч нар зорчих боломжгүй юм байна. 
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай энэхүү гүүрэн гарцад 50-100 жилийн баталгаа өгч байгаа аж. Энэ хугацаанд эвдэрвэл БНХАУ-ын тал бүрэн хариуцна гэдгийг Монголын талаас илэрхийлж буй. Харин гүүрэн гарцын ерөнхий гүйцэтгэгч компаниар ажилласан БНХАУ-ын талаас ашиглалтын хугацаанд эвдрэл үүсвэл хариуцлагаа хүлээх ч хөндлөнгийн нөлөөлөл байвал тухайн үед асуудлыг хоёр талаас харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх аж.
undefined
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн