Рио Тинто, Сентерра Гоүлд гэх мэт үндэстэн дамнасан уул уурхайн компаниуд ямар эрсдэлтэй нүүр тулдаг вэ. Баялагтай байхын зовлонг эдэлж буй улс орнуудын Засгийн газар аль болох улсдаа "юм нааж" үлдэхийн тулд хуулиа өөрчилж, татвараа нэмж үзнэ. Эсвэл яаж хөрөнгө оруулагч татах вэ гэж толгойгоо гашилгана. Харин нөгөө талд уурхайн бизнесийнхэн эрсдэл багатайхан ашгаа олоод арилж үзэх гэж мэрийдэг.
Олон улсын уул уурхай ба металлын тэргүүлэгч эрхэм Майк Эллойт уул уурхай эрхлэгчдэд 2015 онд тулгарах "Топ 10" эрсдэлийг аминчлан сэрэмжлүүлжээ. Тэрээр “EY” -ын эксперт юм. “EY” нь үндэстэн дамнасан томоохон корпорациудад итгэмжлэл, татвар, гүйлгээний зөвлөгөө өгдөг олон улсын тэргүүлэх нэгдэл юм. Энэ нэгдлээр үйлчлүүлдэг асар олон компаниуд байдгаас дийлэнхийг нь уул уурхайн бизнес эрхлэгчид эзэлдэг. Тэрээр дараах 10 эрсдэлийг дэлхийн уул уурхайн тэргүүлэгч улс орнуудын нийгэм, эдийн засаг, улс төр, тэр ч бүү хэл соёлын үйл явцыг ажигласны үндсэн дээр хоёр жилийн өмнөөс тооцоолж гаргажээ.
Уул уурхайн бизнесийнхэнд тулгарах топ 10 эрсдэл- 2015 он |
1. Бүтээмжийг дээшлүүлэх боломж |
|
3. Нийгэм, олон нийтийн зөвшөөрөл |
|
|
6. Үнийн өөрчлөлт мөнгөний хэлбэлзэл |
|
|
9. Хүний нөөцийн ур чадварыг тэнцвэржүүлэх |
10. Ус ба энергийн хүрэлцээ |
2008 оны "топ 10" эрсдэлийг жагсаахад ур чадвартай боловсон хүчин, аж үйлдвэрийн бэхжилт, дэд бүтцийн хүртээмж зэрэг дотоод чадавхи дээгүүр жагсаж байсан бол 2015 он гэхэд нийгмийн зөвшөөрөл, баялгийн үндсэрхэг үзэл, баялгийн хувиарлалт зэрэг эрсдэлүүд сүүлийн дөрөвт байснаас үсрэн эхний дөрөвт бичигдэж байгаа нь уул уурхай эрхлэгч улсуудын хандлага ямар их өөрчлөгдөж буйг илтгэж байна.
Судлаачийн онцолж буй эрсдэлүүд:
Баялгийн үндсэрхэг үзэл: Уул уурхайн бизнесийнхэнд тулгарах топ 10 эрсдэлээс хамгийн ярвигтай нь баялгийн үндсэрхэг үзэл хэмээн судлаач онцолжээ. Дэлхийн хаана ч энгийн иргэд төдийгүй төр засаг нь ч байгалийн баялгаа "манайх" хэмээн өмчлөх сэтгэлгээтэй байдаг. Энэ сэтгэлгээнээс үүдээд төр засгууд өөрт ирэх ашгаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтад шууд оролцох, татвараа нэмэгдүүлэх, хуульд өөрчлөлт оруулах, хязгаарлалт хийх аргуудыг хэрэглэдэг. Харин бизнессийнхэн тэдэнд “ашигла эсвэл алд” гэсэн зарчмыг сануулдаг.
"EY"-д сүүлийн үед хурцаар илрээд буй баялгийн үндсэрхэг үзлийн талаар зөвлөгөө авах захиалга ихэсчээ. Бидэнтэй ижил зовлонтой улсуудыг дараахь байдлаар ангилжээ. Баялгийн хэрүүл талцалд гацаад байгаа Кыргызстаны жишээ бидэнтэй их ойр санагдлаа.
Баялгийн үндсэрхэг үзлийн илрэл ба хөгжил |
Засгийн газрын давуу байдалтай улсууд |
|
Уурхайн шинэчлэл хийж буй улсууд |
|
Баялгийн үндсэрхэгжилтээс татгалзаж хөрөнгө оруулагчдыг татахад анхаарч буй улсууд |
|
Импорт болон Экспортын хязгаарлалтаар баялгийн үндсэрхэг үзэл гаргаж буй улсууд |
|
Түүхий эдээс хамааралтай улсууд |
Нүүрс- Энэтхэг, Хөнгөн цагаан –Индонез, Алмаз –Зимбабве, Төмрийн хүдэр- Хятад |
Австрали: Австралийн Сенатаас хайгуулын ажлыг хөгжүүлэх сорилтын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж буй гарааны хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлээд байна. Татварын хөнгөлөлт үзүүлэхийн тулд 100 сая австрали долларыг ирэх гурван жилд зарцуулах юм байна. Шийдвэр 2015 оны зургадугаар сарын 1- ээс эхлэн үйлчилнэ.
Хятад: Хятадын Төв Засгийн газраас төмрийн хүдэрт ногдуулсан татварт өөрчлөлт хийх төслийг энэ жил Улсын Kонсулд өргөн бариад байна. Бүтээгдэхүүний үнэд ногдуулдаг татвараас нийлүүлэлтийн хэмжээнд ногдуулдаг татварын тогтолцоо руу шилжих юм. Үүнийг төмрийн хүдрийн уурхай эрхлэгчдэд тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд нь дэмжлэг болохуйц таатай шийдвэр болжээ гэж үзжээ.
Kамеруун: Тус улсын парламентаас 2001 онд баталж байсан уул уурхайн хууль хэт нэг талыг барьж зөвхөн уул уурхайн ашиглагчдад нийцүүлсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа тул шинээр заалт оруулж залруулга хийж байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын болон хөгжлийн түншлэгчид, олон нийтийн төлөөлөл байлцах юм байна.
Энэтхэг: Импортоор орж ирж буй кокс, төмрийн хүдэр болон ганд ногдох татварыг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлжээ. Татвар нэмэх болсны гол зорилго нь Хятадаас хямд үнээр орж ирдэг импортын бүтээгдэхүүнтэй өөрсдийн дотоодын уурхай эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дэмжих юм. Ингэхдээ Кокс 2.5-5 хувь хүртэл, төмрийн хүдэр болон хүрлийн импортын татварыг 10-15 хувь хүртэл нэмэгдүүлжээ.
Индонез: Хөнгөн цагааны түүхий эдийн экспортын хоригийг сулруулах алхам хийжээ. Энэ хориг нь хөнгөн цагааны хүдрийг хайлуулах, боловсруулах үйл явцыг улсдаа хийлгэхэд зорьж байсан юм. Тэд хориг тавихаас өөр арга хэрэглэхээр шийдсэн нь сан байгуулж бонд гарган хөрөнгө босгох юм. Харин бизнессийнхэн энэ боломжийг ашиглан хайлуулах боловсруулах байгууламжийг 30 хувьд хүргэж үлдсэн хэсгийг сангийн тусламжтай дуусгах боломжтой болжээ.
Зэс экспортлох хориг харин хүчинтэй хэвээр байна. “Ньюмонт Майнинг” болон “Фрипорт Эмси МоРан” компаниуд зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барих гэрээнд санал нэгдэхээс нааш Индонезийн Засгийн Газар уурхай эрхлэгчдэд зэсийг түүхий эд чигээр нь экспортлох эрх олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байна.
Kиргиз: Тус улсын Засгийн Газраас “Сентерра Гоүлд”-ыг Kиргизийн “Kумтор” алтны уурхайд хамтарсан хөрөнгө оруулалт хийх асуудлыг сарын дотор шийдье хэмээн шахаад байгаа. Kумторын уурхайд хамтран хөрөнгө оруулахад төр 32,7 хувь, харин Сентерра 50 хувийг эзэмших хэлэлцээр бүтэн жилийн турш яригджээ. Kыргызстаны Парламентаас доод танхимаа энэ асуудлыг түргэвчлэн сарын дотор нэг мөр шийдвэрлэ хэмээн үүрэгдсэн байна. Засгийн газраас төрийн давуу мэдэлд байлгах гэсэн байр суурь дээр удаан зогссоны эцэст буулт хийхээс өөр аргагүй болж байх шиг байна. Kумторын уурхай бол тус улсын дотоодын бүтээгдэхүүний 7.4 хувь, аж үйлдвэрийн гарцын 15.5 хувийг дангаараа эзэлдэг амин зуулга юм.
Зимбабве: Бүх алмазны уурхайгаа төрийн давуу эрхтэй хувь нийлүүлсэн уурхай компаниуд болгоод эхэлжээ. Зимбабвын Засгийн Газар 50 хувь эзэмшиж, 50 хувийг уурхайн үйл ажиллагаа явуулж ирсэн компаниуд эзэмших юм. Сонирхуулахад Зимбабвын эрх баригчидын “төрд уусгах” бодлогод өртөөд буй олон уурхайн компаниудын нэг нь “Мурова Алмаз” буюу Рио Тинтогийн Зимбабвед үлдээд байгаа цор ганц уурхай юм.
Баялгийн үндсэрхэг үзэл гэж юу вэ
Баялгийн үндсэрхэг үзэл гэдэг нь тухайн улсын ард иргэд болон төр засаг өөрийн нутаг дэвсгэрт байх байгалийн баялгийг өмчирхөж хяналтандаа байлгах гэсэн хандлага юм. Анх газрын тостой холбогдож гарсан бөгөөд засгийн газар стратегийн болон эдийн засгийн шалтгаанаар баялгийг нөөцөнд үлдээх зорилгоор эзэрхдэг.