Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

20 мянгатын мөнгөн дэвсгэрт олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

20 мянгатын мөнгөн дэвсгэрт олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 10
Их Британи Умард Ирландын Вант Улсад байрлах “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс олон улсын цаасан мөнгөний загвар хийц, нууцлалыг харгалзан шилдэг мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулжээ. Тус институтээс 2013 онд хэвлэгдсэн Монгол Улсын 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтүүдээс ялгарахуйц байна хэмээн үнэлж хүрэл медалийн гэрчилгээ олгосон байна. Олон улсын цаасан мөнгөний тэмцээн нь сонирхол татахуйц загвар бүхий цаасан мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулдгаараа онцлогтой юм. 2006 онд Монгол Улсын мөнгөн гүйлгээний эрэлт хэрэгцээ, шаардлага болон дэвсгэртийн зохистой бүтцийг судалснаар 20000 төгрөгийн цаасан мөнгөн тэмдэгтийн чанар, үзэмж, нууцлалыг маш өндөр төвшинд үйлдвэрлүүлж гүйлгээнд гаргасан. 
Дээрх тэмцээнд Сири улсын 1000 фунтын дэвсгэр алтан медаль,

Иран улсын 10,000 риал мөнгөн медаль,

Камбожийн 50,000 риэл хүрэл медаль хүртжээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн