Хэн нэгний ухаантай гэдгийг хэрхэн мэдэх вэ? IQ тест ашиглалгүйгээр хүмүүсийг хэр зэрэг ухаантай болохыг харьцуулан мэдэж болох хэд хэдэн арга бий. Сэтгэл судлаачдын хэдэн арван жилийн судалгаан дээр үндэслэн гаргасан хүмүүсийг ухаантай байж болохыг нотлох итгэмээргүй найман жишээг дор дурдаж байна.
Гэсэн ч оюун ухааныг хэмждэг тестүүд бүтээлч чадварыг сулруулсан, нийгмийн хэсэг бүлэг хүмүүст үл нийцсэн зэрэг асуудлаар маш их шүүмжлэлд өртдөг болохыг анхаарна уу. Тиймээс одоо ч гэсэн сэтгэл зүйчид, судлаачид хүний оюун ухааныг зөв зүйтэй хэмжиж болох аргыг хайсаар, хөгжүүлсээр л байна.
1. Хөгжмийн сургалтад сууж байсан хүн
Судлаачид хүүхдэд хөгжим сургаснаар оюун ухааных нь хөгжилд нөлөөлж болохыг илрүүлжээ. 2011 оны судалгаагаар 4-өөс 6 насны хүүхдүүд нэг сар хөгжмийн сургалтад суухад л ойлгох чадварын тестэд илүү өндөр оноо авч байгааг олж тогтоожээ. Түүнчлэн, 2004 онд эрдэмтэн Гленн Шелленбергийн судалгаагаар төгөлдөр хуур болоод дуулаачийн сургалтад есөн сар хамрагдсан 6 настай хүүхдүүд жүжгийн сургалтад суусан эсвэл нэг ч сургалтад хамрагдаагүй хүүхдүүдээс илүү IQ нь хурдацтай сайжирсан болохыг илрүүлсэн байна.
Генетикээс үл хамааран ууган хүүхдүүдийг бусдаасаа илүү ухаантай байдгийг судалгаагаар олж тогтоожээ. Норвегийн өвчний тархацын талаар судалдаг судлаачид 1967-1976 оны хооронд 18-19 насны нийт 250,000 хүмүүсээс IQ тестээр шалгалт авчээ. Үр дүнг нь дунджилж үзвэл ууган хүүхэд 103, дунд хүүхдийнх 100, отгон нь 99 IQ-тэй байжээ.
2014 онд коллежийн 600 оюутны зан суртахуун болон оюун ухааны тест ашигласан судалгаагаар нохой тэжээдэг хүмүүс муур тэжээдэг хүмүүсээс илүү нийтэч гэж гарч ирсэн ч эсрэгээрээ муур тэжээдэг хүмүүс нь танин мэдэхүйн сорил дээр илүү өндөр оноо авчээ.
Солгой гартай хүмүүс гэмт хэрэгт ороолцолдох нь элбэг байдаг бөгөөд одоог хүртэл эрдэмтэд яагаад гэмт хэрэгтнүүд дунд солгой гартай хүн их байдаг талаар тодорхой хариулт өгөөгүй байна.
Харин хамгийн сүүлийн үеийн судалгаагаар солгой гартай хүмүүс (ялангуяа эрчүүд) юмсыг олон талаас сэтгэх чадвартай, шинэ санаа гаргахдаа сайн гэсэн дүгнэлтийг гаргажээ.
2008 оны Принстоны их сургуулийн олон мянган хүнийг хамруулсан судалгаагаар өндөр хүмүүс хүүхэд байхдаа IQ тестэд өндөр оноо авч, насанд хүрсэн хойно бусдаас илүү ашиг орлоготой амьдарч байгааг тогтоожээ.
2012 онд Их Британид 2000 хос ихэр хүүхдүүдийг судалгаанд хамруулахад түрүүлж уншиж сурсан нэгэн нь танин мэдэхүйн сорилд илүү өндөр оноо авч буйг тогтоожээ. Уг судалгааг явуулсан эрдэмтэд хүүхдийг эрт уншуулж сургах нь сэтгэн бодох болоод юмсыг ойлгох чадварыг нь сайн хөгжүүлнэ гэж үзэж байна.
Санаа зовомтгой хүмүүс бусдаас илүү ухаантай байж болохыг маш олон төрлийн судалгаа харуулжээ. Тухайлбал, их сургуулийн 126 оюутнуудаас юманд хэр их санаа зовдог болоод сэтгэлийг нь түгшээж байгаа зүйлсийн талаар хэр их бодолд автдагийг хэмжих зорилготой анкет бөглүүлжээ. Үр дүнд нь санаа зовомтгой оюутнуудын юмсыг ойлгох чадвар нь өндөр байсан бол бодолд бага автдаг оюутнууд сэтгэн бодох чадвар нь өндөр байжээ.
Нэгэн судалгаанд 400 сэтгэл судлалын оюутнууд юмсыг ойлгох болоод хийсвэрлэн сэтгэх чадварыг хэмжих оюун ухааны сорилыг гүйцэтгэжээ. Дараагаар нь хүүхэлдэйн кинонд нэр өгөх даалгаврыг тэдэнд өгч, хараат бус шүүгчдээр шүүлгүүлжээ. Ингээд үр дүнд нь хамгийн хөгжилтэй гарчиг өгсөн оюутнууд оюун ухааны сорил дээр илүү өндөр оноо авсан болохыг тогтоожээ.