Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлжээ

Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлжээ
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 8
Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас 2018 оны нэгдүгээр сараас авч эхэлсэн байна. Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлсэн аж.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй юм.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн