Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг танилцуулж байна

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг танилцуулж байна
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 25
Жил бүр ажлын байрны орчин,  хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулдаг. Тус уралдааныг энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулж байна. “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд зургаан салбараас тодорчээ.
"Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021" болзолт уралдааны тэргүүн байрын эздийг танилцуулж байна.

-Эрчим хүчний салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ Зүүн хараа салбар
-Төрийн болон үйлчилгээний салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Нийслэлийн Баянгол дүүргийн 38 дугаар сургууль
Гэмтэл согог судлалын үндэсний төв
Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэг
Радио телевизийн Үндэсний сүлжээ
-Барилгын салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Улаанбаатар БҮК хувьцаат компани
Таванбогд проперти ХХК
-Уул, уурхай олборлолтын салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Ачит ихт ХХК
Хүрэн толгой коал майнинг ХХК
-Зам тээврийн салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар татах хэсэг
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Толгойт өртөө
-Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Милко ХХК
Сүү ХХК
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн