Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд улстөрчид хамааралтай байгаа эсэхийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгаа билээ. Одоогийн байдлаар өмнөх УИХ болон одоогийн УИХ-д гишүүнээр сууж байсан, сонгуульт албан тушаал хашиж байсан хэд хэдэн улстөрчийн нэр тодроод буй. Дийлэнхийнх нь хандлага "Би хамаагүй", "Би тэр үед нөлөөлөх албан тушаалгүй байсан" гэх тайлбарыг өгөөд байгаа юм.