МУИС-ийн 80 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээний хурал дээр МҮИС гэх нэрийг МУИС оюуны өмчдөө авсан талаар ярьжээ. Үүнтэй холбогдуулан БШУ-ы сайд Л.Эхн-Амгалан тайлбар өглөө.
Тэрээр “Орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Өнгөрсөн 80 жилийн түүхэнд МУИС нь МҮИС гэх нэрийг эзэмшиж байсан. Тухайлбал, 1992 онд Ардын их хурлын тогтоолоор МУҮИС гэдэг нэрийг МУИС-д олгогдсон байдаг. Тэгэхээр МҮИС гэдэг нэр нь МУИС-ийн оюуны өмч мөн. Хамгийн сүүлд бид нэртэй холбоотой асуудлаар оюуны өмчийн маргаанд ялсан. Тэгэхээр МҮИС гэдэг нэр МУИС-ийн өмчдөө буцаж, оюуны өмч болох эрх зүйн орчин бүрдсэн.
МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн түүх, туршлага, ололтоор бичигдсэн нэрийг хэн нэгэн этгээд хууль бусаар өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тиймээс 80 жилийн ойн хурлаар МҮИС гэх нэрийг брэнд болгосон тул МУИС-д хадгалан авч үлдэнэ гэх шийдвэр гаргалаа" гэв.