УИХ-ын зарим байнгын хорооны дарга сайдын дээл давхарлаж, Засгийн газрын гишүүнээр томилогдлоо. Тэгвэл тэдний оронд байнгын хороог даргалах гишүүд тодорчээ. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараах гишүүдийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжжээ.
-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан,
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг,
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг,
-Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр,
-Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар,
-Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар С.Чинзориг,
-Төсвийн байнгын хорооны даргаар Х.Булгантуяа,
-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн,
-Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар,
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг нарыг сонгохыг дэмжсэн байна.