Open iToim app
Эрүүл мэнд | 1 мин уншина

Гуравдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Гуравдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 19
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэлэхдээ "Судалгаагаар гадаадаас эх орондоо 9943 иргэн яаралтай ирэх шаардлагатай гэсэн байна. Гэхдээ ГХЯ-аас яаралтай буюу ойрын хоёр сард ирэх иргэдийн бүртгэлийг хийхэд 2700 орчим иргэн судалгаанд хамрагдсан. 
Тодруулбал, гуравдугаар сард БНСУ-руу зургаан удаагийн тусгай нислэг хийнэ. Учир нь нийт ирэх хүсэлтэй иргэдийн 50-60 хувь нь тус улсад байна. Мөн Токио руу гурав, Европ руу хоёр, Казахстан буюу Нур-Султан руу нэг удаагийн нислэг тус тус үйлдэхээр болсон юм. Дөрөвдүгээр сард ч мөн 12-14 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчирна. Удахгүй нислэгийн хуваарийг танилцуулна" гэсэн юм.
Гуравдугаар сард хийх нислэгийн хуваарь:
03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
03 дугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
03 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
03 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн