Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой олон улсад гэрээсээ ажиллах арга барил дэлгэрээд байгаа билээ. Үүнтэй уялдуулан мэдээллийн технологийн томоохон компаниуд ч гэрээсээ ажиллахад тохирсон зарим бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхой хугацаагаар үнэгүй ашиглах боломжийг улс үндэстэн хамаарахгүйгээр бүгдэд нээлттэй олгож эхлээд байна.
Эдгээрээс хамгийн ашиглахад хялбар, тохиромжтой хийгээд аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах дараах шийдлүүдийг бид онцлон танилцуулж байна. Бүгд 2 хүртэлх сарын хугацаанд үнэгүй ашиглах боломжтой. Хэрвээ Та байгууллагынхаа алсаас ажиллахад тохирсон шийдлээ олоогүй эсвэл олсон шийдэл тань тохирохгүй байвал дараах 5 шийдлийг туршаад үзээрэй.
Өдөр тутмын оффисын хэрэглээнд төгс нийцсэн программын багц + клауд сервер Onedrive + видео хурлын, чатын, багийн ажиллагааны Teams + Дотоод интранет Sharepoint, Таск менежментийн шийдэл Planner гэх мэт оффисын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэглээнд бүрэн нийцэх шийдлийг та НЭГ САР-ын хугацаатай 25 ХЭРЭГЛЭГЧ дээр ҮНЭГҮЙ ашиглах боломжтой. Тус шийдлийн хувьд үндсэн 3 багцтай бөгөөд аль ч багцыг нь сонгон ашиглах боломжтой. Ай Ти Зон компани 2010 оноос эхлэн хөгжүүлж ирсэн Green ERP буюу байгууллагын цогц удирдлагын систем юм. Өдгөө тус бүтээгдэхүүнийг Дижитал Воркс ХХК нь үргэлжлүүлэн хөгжүүлж, Монголын томоохон байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг юм. Тус систем нь Гэрээний, Хүний нөөцийн, Санхүүгийн, Борлуулалтын, Худалдан авалтын удирдлагын 5 үндсэн системээс бүрддэг. Энэхүү системүүдээс хүссэнээ сонгон, НЭГ САР-ын КЛАУД эрхийг ҮНЭГҮЙ авах боломжтой.
Байгууллагын өгөгдөл, мэдээллийг төрөл, хэлбэр, хэмжээнээс үл хамааран задлан шинжлэх, боловсруулах Business Intelligence шийдэл юм. Асар их тоон мэдээлэл дээр суурилан шийдвэр гаргадаг, тогтмол тоон мэдээлэл бүхий тайлан гаргадаг болон судалгаа, шинжилгээ тогтмол хийхийг хүсдэг байгууллагын хувьд гол хэрэгсэл нь Tableau болж чадна. Мөн та энэхүү шийдлийг 14 хоног ҮНЭГҮЙ ашиглах боломжтой.
Sophos Intercept X нь хиймэл оюун ухаан, гүн сургалт (Deep Learning)-д суурилсан төгсгөлийн төхөөрөмжийн хамгаалалтын шийдэл (EPP) бөгөөд урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй хортой код, malware, exploit болон ransomware халдлагын эсрэг өндөр түвшний хамгаалалт хийхэд зориулагдсан. Өмнө та бидний мэддэг байсан уламжлалт Anti-virus программууд нь таны төхөөрөмжийг бүрэн хамгаалахад "хэцүү" болсон өнөө үед Next Generation буюу дараагийн үеийн EndPoint шийдлүүд гарсаар байна. Sophos Intercept X нь ижил төрлийн өрсөлдөгчдөөсөө илүүрхэж Дэлхийн №1 Ransomware халдлагын эсрэг EndPoint шийдэл хэмээн эрэмбэлэгддэг шийдэл юм. Та тус шийдлийг 30 ХОНОГ-ийн хугацаатай ҮНЭГҮЙ ашиглах боломжтой.