Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Сэтгүүлчид МАН-ын хэвлэлийн хурлыг сурвалжлахаас татгалзлаа

Сэтгүүлчид МАН-ын хэвлэлийн хурлыг сурвалжлахаас татгалзлаа
Нийтэлсэн 2018 оны 12 сарын 20
МАН-ын Бага хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр 12.00 цагт зарлагдсан. Гэхдээ хэвлэлийн бага хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлахаас татгалзаж байгаа мэдэгдэж, мэдээлэл хийсэн юм. 
Учир нь өчигдрийн МАН-ын Бага хурал хаалттай болж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг Тусгаар тогтнолын ордон руу оруулаагүй. Түүгээр ч барахгүй МАН-ын хэвлэлийн албан мэдээллийг сэтгүүлчдэд өгөхдөө хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээж байсан. Өөрөөр хэлбэл, намын даргын үг болоод намын даргын дэмжигчдийн үгийг хэвлэлийнхэнд  тарааж байсан юм. Энэ үйлдлийг эсэргүүцэн сэтгүүлчид байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд  өнөөдрийн акцын талаарх сэтгүүлчдийн сэтгэгдлийг хүргэе.
Ж.Мядагбадам: Хэвлэлийнхэн өчигдөр 20 гаруй хэмийн хүйтэнд өдөржин гадаа зогсож, Бага хурлыг сурвалжилсан
-Medee.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадам “МАН-ын Бага хурал болохоос нэг өдрийн өмнө нээлттэй болно гээд сэтгүүлчдээс мандатын зураг авсан. Гэтэл өчигдөр өглөө гэнэт хаалттай болох боллоо гээд биднийг Тусгаар тогтнолын ордон руу оруулаагүй. Хэвлэлийнхэн өчигдөр 20 гаруй хэмийн хүйтэнд өдөржин гадаа зогсож Бага хурлыг сурвалжилсан. УИХ-ын үйл ажиллагаа зогсоод дөрвөн долоо хонож байна. Улстөрчид хоорондоо хэрүүл хийх болохоороо сэтгүүлч нарыг дууддаг. Тэгээд сэтгүүлч нар худалдагдсан гэж доромжилдог. Тиймээс энэ байдлыг эсэргүүцэж өнөөдрийн акцыг зохион байгуулсан.
Ш.Оюунчимэг: МАН-аас хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн
-News.mn сайтын сэтгүүлч Ш.Оюунчимэг “Парламентын үйл ажиллагааг байнгын сурвалжилж байгаа 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэж өнөөдрийн акцыг зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэх ёстой. Бид олон нийтэд мэдээлэл дамжуулагч учраас ямар ч байгууллага мэдээллээ өгөх үүрэгтэй. Гэтэл намын зүгээс бидэнд хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн. Нэг үгээр намын даргынхаа талын мэдээллийг түгээсэн. Ялангуяа өчигдрийн үйл явдал маш ёс зүйгүй үйлдэл болсон. Бид тэнцвэртэй мэдээлэл түгээх ёстой учраас хоёр талын мэдээллийг зэрэг авахыг хүссэн боловч бидэнд нэг талын мэдээллийг өсгөн. Хэвлэл мэдээллийн байгууллага бол хэн нэгний талд ордоггүй. Олон нийтэд мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй. Үүргээ биелүүлэх гэж хичээдэг. Гэтэл сүүлийн үед сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага руу хандсан зохион байгуулалттай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаа. Тиймээс өнөөдөр бид дуу хоолойгоо нэгтгэлээ.
Н.Өнөрцэцэг: Ардчилсан нийгэмд хэвлэлийнхнийг ийм нөхцөлд ажиллуулж байгаад харамсч байна
-Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг “Өчигдөр МАН-ын бага хурлын сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагууд бүхлээрээ ажилласан. -20 хэмийн хүйтэнд Тусгаар тогтнолын орны хаалгыг бүтэн өдөр дотроос нь түгжэж байлгаж чадлаа. 20.00 цагт цөөхөн хэдэн хэвлэлийнхнийг нэг өрөөнд хашиж байгаад гаргасан. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн байгууллагынхны ажлыг иймэрхүү байдлаар хийлгэж байгаад үнэхээр харамсаж байна. Өчигдөр МАН-ын  удирдлагуудад энэ байдлаа илэрхийлсэн. Өчигдөр биднийг хэрэггүй гэж хөөчихөөд өнөөдөр хүрээд ирээ гэж байгаа чинь үнэхээр таалагдахгүй байна. 
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн