Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг иргэдийн дунд санал асуулга явуулж, нийслэлийн зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэх зохицуулалтыг ЗЦГ-ынхантай хамтарч хийж байгаа билээ. Өнгөрсөн арвандугаар сарын 10-наас Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын нэмэлтээр баруун тийш гэрлэн дохионоос үл хамаарч чөлөөтэй эргэж болохоор болсон билээ.
Тэгвэл нэмж 11 уулзвараар баруун гар тийш гэрлэн дохио харгалзахгүйгээр эргэх боломжтой болгожээ. Ингэснээр хотын замын хөдөлгөөнд оролцогчид нийтдээ 15 уулзвараар баруун гар дээш байнга эргэх боломжтой болсныг Улааанбаатар хотын захирагчийн албанаас мэдээллээ. Шинээр нэмэгдэж байгаа 11 уулзвараар арванхоёрдугаар сарын 19-нөөс буюу ирэх даваа гаригаас мөрдөж эхлэх юм байна. Ингээд баруун гар тийш гэрлэн дохио гаргалзахгүй эргэх 11 уулзварыг танилцуулъя.
7.Аравдугаар хорооллын уулзвар
11. Амарсанаагийн гудамжны арын уулзвар
Эдгээр уулзвараар хориглосон дохиогоор баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогч иргэн, тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч байхаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой. Уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөтэй.