Байгууллага, хамт олноороо тав тухтай орчинд шинэ жилийн баяраа тэмдэглэх боломжтой, 100-1200 хүртэлх зочид хүлээн авах хүчин чадалтай ресторануудыг танилцуулж байна.
250-280 хүртэлх зочдыг хүлээн авах хүчин чадалтай. Авто машины 40 дулаан зогсоол, гадаа 110 зогсоолтой юм байна.
Хаяг: БЗД, Энхтайвны өргөн чөлөө, 13-1 кино үйлдвэрийн автобусны замын урд талд
“UB” event hall нь 400 хүртэлх зочид хүлээн авах боломжтойноос гадна 100 авто машины зогсоолтой аж.
Хаяг: БГД,25-р эмийн сан “UB place”-с өгсөх замд
Шинээр нээгдээд байгаа Очир титэм ресторан нь 280 хүртэлх зочид хүлээн авах бүрэн боломжтой юм байна. Автомашины 10 зогсоолтой.
Хаяг: 4-р хороолол, “Очир титэм” зочид буудлын хоёр давхарт
Монголын анхны амьд хөгжимтэй хамгийн том клуб нь 500 зочид хүлээн авах хүчин чадалтай юм байна. Мөн тус клубын зогсоолд авто машинаа байршуулах боломжтой.
Хаяг: БГД, Төмөр замын Варьете төвийн нэг давхарт
Монгол, Европ, Ази хоолоороо олноо танигдсан Туул ресторан нь 100-250 зочид хүлээн авах боломжтой аж.
Хаяг: Барилгачдын талбайн баруун талд
Буган халиун ресторан нь 250-300 зочид хүлээн авах бүрэн боломжтой юм байна.
Хаяг: Их тэнгэр явах замд, Зайсангийн хөшөөнөөс зүүн тийш 500 метрт
Монголдоо хамгийн томд тооцогддог Чингисийн өргөө ресторан нь 500-1200 зочид хүлээн авах хүчин чадалтай аж. Уг ресторанд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ гаднаас бүтээгдэхүүн оруулж болох юм байна. Авто машинаа рестораны зогсоолд байршуулна.
Хаяг: ХУД, Зайсан эцэс, Будда хөшөөнөөс чигээрээ өгсөөд хоёр километр