Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

100 жилийн өмнөх монголчуудын 12 өнгөт зураг

100 жилийн өмнөх монголчуудын 12 өнгөт зураг
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 20
Алберт Кан /1860-1940/ хэмээх эрхэм гэрэл зургийн арвин цуглуулгатай, Францын банкир хүн байжээ. Тэрээр "The Archives of the Planet" хэмээх дэлхийн улс орнуудын ховор гэрэл зургуудын цуглуулгатай байсан аж. Тэрээр 22 жил дэлхийн улс орнуудын 72 мянган өнгөт зураг, 183 мянган метр киноны хальс цуглуулж чаджээ. Түүний цуглуулгад Монгол орны XX зууны эхэн үеийн аж байдлыг харуулсан 12 өнгөт зураг багтдаг байна. Монголд авсан энэхүү гэрэл зургуудыг Стефан Пасс хэмээх зурагчин авч байжээ. Стефан Пассыг 1913 онд Монголд хүрэлцэн ирэхэд Манж Чин улс унаж,  Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад удаагүй байсан аж. 1911 оны сүүлээр Манж чин улсын дарлалаас ангижирч тусгаар тогтносон Монгол улс тухайн оны эцсээр бурхан шашны тэргүүн VIII богд Жавзандамбыг төр улсыг хослон баригч улсын их хаанаар залж байсан билээ. 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд нийслэл Өргөөд Монгол Оросын найрамдлын гэрээ хийгдэж, Монгол улс тусгаар улс гэдгээ зарлахтай зэрэгцэн Оросын ивээн эзэрхэх журам Монгол улс даяар тогтсон. Тэгвэл яг энэ үеэр Монголд ирж, тухайн үеийн феодалын нийгмийн бодит төрхийг гэрэл зурагнаа хэрхэн тусгасныг үзнэ үү. Алберт Каны зөвшөөрлөөр интернэтэд нийтлэгдсэн 12 зургийг тайлбарын хамт хүргэж байна.

Анчин, Нийслэл өргөө

Модон авдарт цоожлогдсон энэ эмэгтэй өлсөж үхэх ялаар шийтгүүлжээ

Оросын цэргийн зөвлөхүүдийн удирдлаган доор 20 мянган цэрэгтэй Монголын арми бүрэлдсэн. Тэдний төлөөлөл
Хиагт Өргөөгийн хооронд явж байгаа Стефан Пассын багийнхан /Франц болон Оросын төрийн далбаа харагдаж байна/

Нийслэл Өргөө. Одоогийн Улаанбаатар

Гандантэгчинлэн хийд дэх суварга

Богд хааны Шар ордны гадаа зогсож буй лам нар

Гэрлэсэн эмэгтэй

Богд хааны Шар ордны ялалтын хаалга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн