Өнөөгийн залууст маш олон аргаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон. Сүүлийн үед залуус өөрсдийн сонирхол, дуртай зүйлтэйгээ холбоотой подкастууд ихээр сонсдог болсон байна. Ялангуяа залуус хувь хүний хөгжилд руу чиглэсэн мэдлэг авах подкаст сонсдог бөгөөд англи хэлний чадвараа дээшлүүлэх подкастыг хамгийн ихээр сонсдог аж. Их сургуулийн гудамжаар чихэвч зүүж, ямар нэгэн зүйл сонсож яваа залуусаас хамгийн дуртай подкастыг нь асуусан юм. Ингээд залуусын хариултад хамгийн их давтагдсан подкастуудын мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
POSITIVE MONGOLIA podcast
Уг подкаст нь оюутан залууст болон залуу хосуудад тулгардаг бэрхшээл, бие биенээ хайрлах, хүндлэх, ойлголцох гэх мэт олон асуудлуудыг шийдвэрлэх, зөвлөх, туслагч болдог. “Positive Mongolia podcast” нь Төвшөө, Дөлгөөн хэмээх үлгэр жишээ хос орчин үеийн залууст хэрэгтэй зөвлөгөөг өгдөг юм. Мөн хосуудыг урьж ярилцдагаараа онцлог.
Түшигийн подкастыг “soundcloud” апплейкшнаас сонсох боломжтой бөгөөд өөрийн туршлага, алдаа оноог хуваалцаж амжилтад хүрэх боломжийг тань нээж өгнө гэж хэлэхэд илүүдэхгүй. Учир нь оюутан залуус Түшигийн подкастыг хамгийн их сонсох дуртай байдаг бөгөөд учир шалтгааныг асуувал подкаст хийнэ гэдэг нь сайн ярихаас илүү хүнд мэдлэг өгөхүйц, хэрэгтэй зүйлст зөвлөдөг байх нь чухал учраас түүнийг сонсох дуртай гэнэ.
Япон улсад суугаа монгол залуус дэлхийд тренд болж байгаа шинэ номыг уншиж, дараа нь уншсан номоо ярьж, тухайн номонд илэрхийлсэн шинэ санаа, ололт амжилт, үйл явдлыг хураангуй байдлаар хүргэдгээрээ онцлогтой. Тэр бүр номоо унших завгүй хүмүүст шинэ мэдлэг мэдээлэл өгсөн, бусдын цагийг хэмнэсэн хүмүүсийн сонсох дуртай поскастуудын нэг болж чаджээ. Дэлхийн тренд номнуудыг ярихаас гадна оддын амьдралын түүхийг өгүүлсэн, ном бүтээлийг ярьдаг нь подкаст хөтлөж буй залуучуудыг ч хөгжүүлж байгаа юм. Эдгээр залуусаас подкаст хөтлөх арга барилыг суралцах боломжтой юм.
Бидний хүсэл мөрөөдөл, очиж үзэх газрын тоонд орсон Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлийн чиглэлээр ажилладаг Мөнхжин хэмээх залуу өөрийнхөө адил, гадаад улс оронд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуустай ярилцдаг учраас хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн яваа залуучуудад ихээхэн хэрэгтэй мэдээллийг хүргэнэ.
Хүн болгоны сонирхол, ертөнцийг үзэх үзэл, зарчим, үзэл бодол өөр өөр байдаг шүү дээ. Тэгвэл 54 аяга кофе хэмээх подкастаас нийгэм сенсааци болоод байгаа асуудал болон улс төрийн мэдлэг мэдээллээ дээшлүүлж хөгжих болно.
Хөтлөгч Цогтоо хэмээх залуу подкастаа маш хөгжилтэй эхэлдэг. Тэгээд онлайнаар мэдлэг боловсролтой, гадаад суралцаж, ажиллаж буй залуустай холбогдож ярилцдаг. Тэгээд тэдний ярилцаж буй зүйл нь залуучууддаа өөрийгөө өөрчлөх, эерэг хандлагыг бий болгож, сонголтоо зөв хийхэд туслах маш сонирхолтой подкастыг өгөх болно.
Хотолсар хэмээх бүсгүй Unitel группд амжилттай ажилладаг. Түүний подкастаас өөрийнхөөрөө байх, шинийг эрэлхийлэх, ажил амьдралаа зохицуулж, амжилттай ажиллах гэх мэт олон талын зөвлөгөө мэдээллийг олж авах боломжтой.
Уг подкаст дэлхийд алдартай, амжилттай яваа эрхмүүдтэй тодорхой сэдвийн хүрээнд ярилцдаг бөгөөд сонсож, англи хадмалаар ч үзэж болдог ихээхэн ач холбогдолтой подкаст аж. Өөрийн биширдэг эрхмийн үнэтэй зөвлөгөөг сонсож, англи хэлээ сайжруулах боломж уг подкастад байна.
Хувь хүний хөгжилд чиглэсэн подкаст сонсож, төрөл бүрийн сэдвээр мэдлэг хуримтлуулах боломжийг уг подкастаас аваарай. Мөн бусад подкастуудаас ялгарах онцлог нь татаж аваад интернетгүй үедээ ухрааж сонсож болдог нь англи хэлээ сайжруулахад ихээхэн тустай юм.