Open iToim app
Бүтээгч | 3 мин уншина

Дулааны зардал гаргахгүй, нарны элчээр өөрийгөө халаадаг пассив байшин

Дулааны зардал гаргахгүй, нарны элчээр өөрийгөө халаадаг пассив байшин
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 26
Өвлийн цагт утааны асуудал үргэлж яригддаг. Гэхдээ оновчтой шийдэл огт үгүй. Харин утаагүй болох энгийн бөгөөд  оновчтой шийдэл байх боломжтой нэгэн байшинг  өнгөрөгч хагассайн өдөр Төв талбайд байршуулсан юм. Энэхүү байшин нь нарны илчийг шингээж өөрийгөө халаана.Тус байшинг барьсан Hybrid house компаний захирал Ц.Бат-эрдэнэ:  Анх манай улсад сэргээгдэх эрчим хүч байвал утааг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж сэргээгдэх эрчим хүчний талаар судалсан. Манай улсад тохиромжтой сэргээгдэх эрчим хүч гэхэд хүмүүсийн дийлэнх нь салхи гэдэг. Гэтэл манай улс далайн түвшнээс 1500 метрийн өндөрт байдаг тул агаар хуурай байдаг. Хуурай агаар нь хөнгөн учраас хүчтэй салхи биш тул их хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэж болдоггүй юм билээ. Харин манай улсад боломжтой хоёр эрчим хүч бол ус, нарны дулаан юм. Усны сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гэтэл 2000-аад онд манай улс элдэв гэрээ, конвенцод орсноос шалтгаалж усыг ашиглах боломжгүй болсон. Тиймээс хамгийн сүүлд үлдэж буй нарны эрчим хүч нь хамгийн зөв шийдэл. Гэхдээ нарны эрчим хүчийг  нарны толинд шингээж хадгалан дулаан болгож хувиргах нь хэтэрхий өндөр өртөгтэйгөөс гадна батарай нь хамгийн ихдээ 7-8 жил болоод нурах нь эргээд байгаль орчинд хор хөнөөлтэй. Иймд нарны дулааныг шууд шингээж халаах нь байгальд хор учруулахгүй зөв шийдэл гэж үзсэн. Манайх одоогоор гэр хороололд 48-230 м2 байшин бариад байна. Үүнээс дээшээ м2-тай , олон давхар байшинг ч барих бүрэн боломжтой. 
undefined
70м2-тай байшинг дулаан алдалтаас хамаарч цахилгаанаар халаахад сардаа 400-500 мянган төгрөгийн зардал гарна. Хэрэв нүүрсээр халаавал 200-300 төгрөгний зардалтай. Харин манай байшин 100м2 хүртэл халаалтын зардал огт гарахгүй. Иймээс ипотекийн зээлээр иргэд байшин бариулсан тохиолдолд халаалтын зардалд өгөх мөнгөө байшингийн зээлдээ өгөөд байшинтай болох боломжтой гэсэн үг.
Үүнээс гадна нэг давуу тал нь олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн сангаас дэмжлэг авах бүрэн боломжтой. Учир нь манай энэхүү байшин нь гал түлэхгүй учраас хүлэмжийн хий ялгаруулахгүй. Тиймээс олон улсаас зээл дэмжлэг авах бүрэн боломжтой  хэмээв.
undefined
Тус байшин нь нарны дулаан шингээж байгаа хэсэг дээрээ +43.7С , байшин дотор +26.7С байв. Энгийн байшин жижиг цонхоор дулаан авдаг бол тус байшин нь нэг ханыг бүхэлд нь цонх болгон дулааны паар болгосон аж. Харин манай улс шиг эрс тэс уур амьсгалтай нарны илч муутай үед тухайн байшинд хүн амьдарч, хоол ундаа хийж, цай буцалгаж, хүүхэд тоглож байгаа тохиолдолд дулаан алдагдана гэж ихэнх иргэн бодож магадгүй. Гэхдээ уг байшин дулаанаа барих боломжтой. Гадаа хасах 40 хэм хүрч, гэр эзэнгүй, олон хоног бүрхэг байх үед 100м2 байшин 10 кВт-аар халдаг бол энэхүү байшин нь 1кВт-аар бүрэн дулаанаа авах боломжтой.  Эзэнгүй олон хоног байсан ч хасах хэмд хүрэхгүй, 14-16 хэмийн дулаан байх аж. Үүнийг дээшлүүлж халаахыг хүсвэл 100ваттын гэрлийн чийдэнгээ асаах төдийд дулаан нэмэгдэнэ гэсэн юм.
Иргэд тус  байшинг сонирхож байгаа бол  Hybrid house LLC фэйсбүүк пэйжтэй холбогдож, мэдээлэл авах боломжтой.
Л.Гантөгс
undefined
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн