Open iToim app
Нээлт | 4 мин уншина

Цахим мөнгөний арилжаа ААКойн болон арилжаанд ашиглах ААТ цахим мөнгийг танилцууллаа

Цахим мөнгөний арилжаа ААКойн болон арилжаанд ашиглах ААТ цахим мөнгийг танилцууллаа
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 5
Монголд өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Азийн орнуудын Цахим Мөнгө, Блокчайн Бизнес Эрхлэгчдийн холбоог байгуулж, Ерөнхийлөгчөөр  Кёкүшюзан Д.Батбаяр сонгогдон ажиллаж байгаа юм. Тус холбоо  саяхан  Японы гишүүн компанийн гаргасан “ТОС” цахим шинэ мөнгөний техникийн семинарыг Монгол Улсад анх удаа зохион байгуулсан. Тэгвэл энэ удаа Хятад, Японуудын хамтран гаргасан “АА Койн” цахим мөнгийг хөрөнгө оруулагч болон блокчайны технологи хөгжүүлэгч, сонирхогч нарт танилцууллаа.
"АА Койн" цахим мөнгөний арилжааны хувьд аль хэдийнэ 1.2 сая хэрэглэгчтэй болсон бөгөөд нэг өдрийн арилжаа нь 350 сая юаниар хэмжигдэж байна. Цаашид ч “АА койн”-ы арилжаа идэвхжих хандлагатай байна. Хятад, Японы хөрөнгө оруулагчид ирэх гурван сарын хугацаанд 20 орчим улсад “АА Койн” цахим мөнгийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Монгол Улсад эхний танилцуулгаа хийлээ. Хөрөнгө оруулагчдын хувьд “АА Койн”-ыг дэлхийн эхний аравт орох хэмжээний exchange болгох зорилт тавьжээ.
Энэ цахим мөнгө нь хоёр тэрбум ширхэг зах зээлд эргэлдэнэ. Мөн цахим мөнгө нь Этериум платформ дээр суурилсан бөгөөд өнөөдрийн ханш  нь 12500 АА нь 1 этериумтай тэнцэж байгаа юм.

Блокчайн технологио мэдэхгүйгээр цахим мөнгө амжилттай арилжаалах боломжгүй

undefined
-“АА койн” цахим мөнгийг гаргаж буй МСС Клауд ХХК-ийн  Гүйцэтгэх Захирал Танг Чин Хай: Дэлхий даяар 20 мянга гаруй цахим мөнгө гарсан байна. Хүн бүр ямар нэгэн байдлаар блокчайн гэдэг технологийг сонирхож эхэллээ. Магадгүй энэ сонирхлыг дагаж өнөөдрийн 20 мянга гэдэг тоо жилийн дараа 50 мянга болохыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, блокчайн гэдэг технологио ойлгохгүй, мэдэхгүй хүн олон байна. Технологийнхоо суурийг мэдэхгүй хүмүүс цахим мөнгө гаргаж байгаа учраас тооны хувьд олширч, хүмүүсийг эргэлзээнд оруулах үзэгдэл гарч байгаа. Ер нь блокчайн технологийн тусламжтайгаар тухайн цахим мөнгийг амжилттай гаргана. Хэрвээ блокчайн, криптовалют гэдэг нэрээр гаргаж байгаа ч ард нь ямар нэгэн технологиор дэмжлэг аваагүй бол тухайн цахим мөнгө амжилт олох боломжгүй.
Бидний танилцуулж байгаа “АА койн” бол exchange гэсэн үг. Хэдийгээр хувьцааны зах зээлтэй ижил, үнэ өсч байсан ч, буурч байсан ч биткойн зардаг. Өөрөөр хэлбэл, авах, зарах наймаа хийгдэж байгаа л бол тэнд гүйлгээний шимтгэл гэсэн зүйл яригдана. Бидний гаргасан exchange нь гүйлгээний шимтгэлийг төлөх зориулалттай. Өөрөөр хэлбэл, гүйлгээний шимтгэлийг авах зориулалттай АА койныг ашиглаж байгаа учраас манай гаргасан цахим мөнгөний  орлого тогтмол байх боломжтой. Exchange-д ашиглаж байгаа койн нь маш нарийн технологи шаарддаг. Цахим мөнгийг авах, зарах гэсэн арилжааны хооронд платформ гээд арилжааны зах зээл үүсгэж, түүнээсээ арилжааны шимтгэл авч байгаа үзэгдэл юм. Энэхүү арилжаа нь технологийн хувьд маш өндөр төвшинд хийгдэж байгаа. Нарийн технологиудад суурилсан зоос учраас  тухайн платформ дээр арилжаа хийж байгаа цахим мөнгөний үнэ цэнэ зах зээл дээр зогсолтгүй өсөх суурь нь болж байгаа.
Блокчайн технологийн хэрэглээ хязгааргүй. Уг технологийг ашиглан зоос гаргаж байгаа нь нэг төрлийн хэрэглээ. Банк санхүүгийн салбарт хэрэглэж, ашиглаж болно. Япон Солонгос зэрэг өндөр хөгжсөн орнууд блокчайн технологийн суурийг нь ашиглаж, амьдралыг хэрхэн хөнгөвчлөх вэ гэдэг дээр өрсөлдөж байна. Бид ирээдүйд салбар компани байгуулж, монголчуудтай хамтран блокчайн технологийг илүү хөгжүүлэх тал дээр ажиллана.

Монголчууд блокчайн технологийг хөгжүүлж, дэлхийд нэг алхам түрүүлэх боломжтой

undefined
Азийн Орнуудын Цахим Мөнгө, Блокчайн Бизнес Эрхлэгчдийн холбоог байгуулж, Ерөнхийлөгчөөр  Кёкүшюзан Д.Батбаяр:
-Азийн орнууд маш олон төрлийн цахим мөнгийг гаргаж байна. Бидний зүгээс эдгээрээс алинд нь худалдан авалт хийх боломжтой, аль нь ашигтай вэ гэдгийг мэдэх маш хэцүү. Харин Азийн орнууд нэгдэж Монголд холбоогоо байгуулж, монгол хүнээр байгууллагаа удирдуулж байгаа нь бидэнд нэг талаар давуу байдлыг олгож байна. Бид давуу байдлаа ашиглаж,  ямар цахим мөнгөнд хөрөнгө оруулж, блокчайн дээр суурилсан ямар бизнес явуулах боломжтой вэ гэдгийг судлах боломжтой. Манай холбоо блокчайн дээр тулгуурласан хөрөнгө оруулалт, мэдлэг, боловсрол сургалтыг явуулна. Бид цаашид блокчайн технологитой хамт хөгжиж, алхахаас өөр аргагүй болсон. Блокчайн технологи бол гуравдагч этгээд  байхгүй. Монголчууд блокчайн технологийг хөгжүүлэх тал дээр дэлхийд нэг алхам түрүүлж алхах бүрэн боломж байгаа. Төрийн үйлчилгээ, тэр дундаа эмнэлэг, бүртгэлийн газруудад блокчайнд суурилсан технологийг ашиглах боломжтой болсон. Хамгийн их маргаан, шүүмжлэл, хардлага дагуулдаг улс төрийн сонгуулийг хүртэл блокчайн технологийг ашиглаж, хямд зардлаар явуулах боломжтой. Харин цахим мөнгө худалдан авах, арилжаалах нь хувь хүний сонголтын асуудал юм.
Хятад, Япон гээд хоёр улсын хамтаар “АА койн” цахим мөнгийг гаргаж байгаа нь онцлогтой. Нөгөө талд эрсдэл багатай, тухайн улсынх нь хууль эрх зүйн талын бүх зохицуулалт нь хийгдсэн учраас манай холбоо дэмжиж оролцож байгаа.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн