Сүүлийн жилүүдэд БНСУ руу зорчих иргэдийн тоо бусад орноос хэд дахин тоо нэмэгдэж байгааг тус улсын Элчин сайдын яамнаас хэлж байгаа. Ялангуяа зуны саруудад БНСУ-ыг зорих иргэдийн тоо ихсэж, ачаалал нэмэгддэг байна. Үүнтэй холбоотойгоор БНСУ улс руу иргэдийн их зорчдог агаарын тээврийн компанийн нислэгийн тасалбарийн үнийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Аялал зугаалгын сар эхэлсэнтэй холбоотойгоор БНСУ руу зорчих иргэдийн тоо хэд дахин ихсэж, зарим агаарын тээврийн компаниудын тасалбар дуусчээ. Тухайлбал, "Korean air" компанийн долдугаар сарын онгоцны тиз дууссан байна. Тус компанийн Сөүл, Бусан хот руу нисэх хоёр талын тизний үнэ 1.5-2 сая хүртэлх төгрөгийн үнэтэй байна. Учир нь ачаалалтай өдрөөс хамааран тизний нэмэгдэж байгаа аж. Одоогийн байдлаар хамгийн хямд үнэтэй нислэгийн тасалбарууд дууссан байна.
Харин МИАТ компанийн Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлд зорчих хоёр талын тизний үнэ 1.2-1.8 сая төгрөг хүртэл байгаа юм. Бусан хот руу зорчих хоёр талын нислэгийн тасалбарын үнэ 1.71,000 төгрөгөөс 1.7 сая хүртэлх үнээр борлуулж байна.
Үүнээс гадна "Asiana airlines Mongolia" компани долдугаар сарын 9-нөөс Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөөд байгаа аж. Одоогийн байдлаар суудлын захиалга авч эхлээгүй байгаа бөгөөд үнийн хувьд хямд байх хүлээлт нийгэмд үүсээд байгаа билээ.