ДЭМБ-аас бүх улс орны Эрүүл мэндийн сайд нартай өнөөдөр цахим хурал хийхээр болжээ.Монголын цагаар өнөө орой 19.00- 21.00 цагийн хооронд тус хурлыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү хуралд Монгол Улсын Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл оролцох аж. Тус хурлаар Д.Сарангэрэл сайд уламжлалт анагаах ухааны эмчилгээг коронавирусийн эмчилгээнд хослуулж болох талаар танилцуулах юм байна. Түүнчлэн Манай улсын ЭМЯ БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хороо болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран уламжлалт анагаах ухааны аргаар хэрхэн эмчлэж байгаа тухай туршлага солилцох уулзалтыг цахимаар явуулах аж.. Цахим уулзалт Монголын цагаар 20.00 цагт эхлэх аж.