Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Д.Энхбат: Би болон эхнэр, хамгаалалтын ажилтны ковидын шинжилгээний хариу эерэг гарлаа

Д.Энхбат: Би болон эхнэр, хамгаалалтын ажилтны ковидын шинжилгээний хариу эерэг гарлаа
Нийтэлсэн 2021 оны 6 сарын 5
Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв ХҮН Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөн түүний эхнэр Д.Оюунцэцэг нар коронавирусийн халдвар авсан байна. Нэр дэвшигч өчигдөр Булган, Дорноговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзах хуваарьтай байсан ч цуцлагдаж, урьд шөнө Улаанбаатар хотод ирсэн байжээ. Тэрээр хамгийн сүүлд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудад өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдтэй уулзсан. Нийтдээ Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн иргэд сонгогчидтой уулзсан юм. 
Нэр дэвшигч Д.Энхбат энэ талаар өөрийн сошиал хаягтаа "Миний эхнэр, би, манай эмч, хамгаалалтын ажилтны ковид тест Эерэг гарлаа. Одоогоор зовиур, шинж тэмдэг мэдэгдэхгүй бна. Тусгаарлагдав. Бид Синофарм тариулсан бсан. Эхнийхийгээ. Хоёрдахь нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямрахаас болгоомжилж хойшлуулаад явж байсан юм" гэжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн