
Сайн бүтээгдэхүүн өөрөө маркетинг. Хэчнээн сайн маркетинг хийгээд бүтээгдэхүүн, үйлчилгээ чинь өөрөө үнэ цэнтэй биш бол хол явахгүй.
Чиний бизнесийг чамаас илүү мэдэх нэгэн хаа ч байхгүй. Тэгэхээр хэнд ч бүү найд. Баг дотроо гүйцэтгэх үүрэг, дааж явах ачаануудаа хуваарилах ёстой. Хэн нь хакер, хастлер, хипстер гэдгээ тодорхойлоод явсан баг илүү урагшилдаг.
Зах зээл, хэрэглэгчийн зан үйлдэл тааварлашгүй, хурдан хувьсч өөрчлөгдөж байгаа. Тиймээс стартапууд урт хугацааны төлөвлөгөө гаргах нь боломжгүй.
Хөрөнгө оруулалтын талаарх асуултууд ирсэнд: Жижиг бялууны томоохон хэсэг нь байх уу? Том бялууны нэг хэсэг байх уу? гэдгийг бодолцож үзэхийг санал болгов.
