Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөн 30 хувиар буурсан гэж дүгнэжээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөн 30 хувиар буурсан гэж дүгнэжээ
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 7
Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна.
Ийн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Түүнчлэн, 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байсан аж. Иймд нийслэлд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд санал авч байна
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар дараах холбоосоор орж, саналаа өгнө үү. https://vote.ulaanbaatar.mn/home
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн