Өрхийн эмнэлгүүд ирэх есдүгээр сараас эхлэн шээсний шинжилгээ авах болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн. Манай улсын Засгийн газар Солонгосын “Руйсанса” корпорацтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шээсний шинжилгээгээр 10 орчим өвчнийг илрүүлэх хүчин чадалтай анализатруудыг нийлүүлсэн байна. 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 142 ширхэг аппаратыг нийлүүлсэн бөгөөд өрхийн эмнэлгүүдэд тараан, эмч, сувилагчдыг сургалтанд хамруулжээ. Одоогоор шинжилгээг хэдэн төгрөгөөр авах нь тодорхойгүй байгаа бөгөөд маш бага үнээр авах боломжтой хэмээн албаныхан мэдээллээ. Дашрамд, зөвхөн Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болох юм байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Онош зүйн лаборатори хариуцсан мэргэжилтэн О.Аззаяагаас тодрууллаа.