Open iToim app
Дэлхий | 8 мин уншина

Өнөөдөр XIV Далай ламын төрсөн өдөр: "Миний бие сайн байгаа"

Өнөөдөр XIV Далай ламын төрсөн өдөр: "Миний бие сайн байгаа"
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 6
Өнөөдөр Буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам Данзанжамцын 81 насны төрсөн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Төвдийн төв дуганд Далай ламын төрсөн өдрийн баярт зориулан уншлага хийнэ гэдгийг Төвдийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
Төвдийн оюун санааны удирдагчийн төрсөн өдөр төвдүүдийн хувьд чухал ач холбогдолтой. Одоогоос гурван жилийн өмнө төвдүүд Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхээр цуглаж үймээн үүсгэсний дараагаас Хятадын нутаг дэвсгэрт Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхийг албан ёсоор хориглосон байдаг. 2008 оноос хойш БНХАУ-ын Коммунист намын дарангуйллыг эсэргүүцсэн 140 гаруй төвд хүн зулын гол болоод байна. Гэвч төвдүүд Далай ламд алсаас дэмжлэг үзүүлсээр л байгаа юм. Төвдийн ард түмэн 50 гаруй жил эх орноосоо дүрвэсэн Далай ламын нэрийг нь ч хэлэх эрхгүй байдаг. Гэвч тэд “Кундун” буюу “байгаа”, “Түүнийг сонс” гэх зэргээр Далай ламыг нэрийдэж, хоорондоо ярилцдаг байна. Түүнчлэн залуу төвдүүд нийгмийн сүлжээн дэх өөрсдийн профайлд хятад хэл дээр “Би алс холоос их багшийгаа буцаж ирэхийг хүлээж суухдаа хүчтэй байхыг сурж байна” гэх үгийг бичсэн байдаг.
БНХАУ-ын эрх баригчид Далай ламыг буддын шашны тэргүүн гэхээсээ илүүтэй улс төрийн зүтгэлтэн гэж үзэн Төвдийг тусгаар улс болоход уриалан дуудаж, улмаар газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлыг алдагдуулах аюултай хүн гэж үзсээр ирсэн. Тиймээс ч Дээрхийн гэгээнтэн Данзанжамц Бээжингийн улс төрийн өрөг дээр байнга барьцаалагдаж ирсэн. Гадаад бодлогын хувьд ч хятадууд Далай ламтай хэрхэн харьцаж байгаагаар тухайн улс оронтой харьцах харьцаагаа шийдсээр ирсэн байдаг.
Харин "Time" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр "Хятадын Засгийн газраас төвдүүдэд ногдуулж байгаа хоригоос үл хамааран Төвдийн ард түмэн мэдээ, мэдээллийг олж авч чадаж байгаа. Хэдий би бие бялдрын хувьд ард түмнээсээ хол байгаа ч мэдээ, мэдээллээр дамжуулан тэдэнтэй холбогдож байдаг. Тиймээс төвдүүд Энэтхэгт ирж манай сургуульд орох боломжтой. Манай байгууллага уламжлал, соёлыг авч үлдэх, хадгалах, ялангуяа сүм хийдийн байгууллагуудыг хадгалах үлдээх, дүрвэгсдийн боловсрол, тэдний ирээдүйн амьдралыг шийдэхэд тусалдаг" гэжээ.
Тэрээр Хятадын эсрэг дэгдсэн түвдүүдийн бослого дарагдмагц 1959 оны гуравдугаар сард зуун мянган төвдүүдтэй хамт Гималай уулыг даван Энэтхэгт гарч Дарамсала хотод сууж, Түвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулж, шашин төрийн асуудлыг дахин эрхлэх болжээ. Өдгөө Далай лам дэлхийн энх тайван, амар амгалан амьдралын төлөө, хүнлэг байхын утга учрын талаарх сургаалиа дэлхийн олон улс оронд очин уншдаг. Түүний энэхүү хүчин зүтгэлийг үнэлж энх тайваны Нобелийн шагналыг 1990 онд хүртээсэн билээ.
1935 онд буюу одоогоос 81 жилийн өмнө Төвдийн өмнөд хэсэгт орших Тактер сууринд жирийн нэг дундаж айлд нэгэн хүү мэндэлсэн нь одоогийн XIV Далай лам байжээ. Түүнийг төрснөөс хойш дөрвөн жилийн дараа буюу 1940 ондXIV Далай ламаар тодруулж, Төвд орны оюун санааны болон улс төрийн тэргүүнээр өргөмжилжээ. Гэвч удалгүй 15 нас хүрэх үед нь 1950 онд Хятадын цэргүүд Төвдөд дайран орж, хяналтаа тогтоосон учраас 1959 онд 24 настайдаа тэрээр Төвдөөс өөрийн итгэлт хүмүүсийн хамт дүрвэн гарчээ. Ийнхүү олон жилийн турш эх оронгүй амьдрах хүнд хэцүү тавилан туулж дэлхий ертөнцийг хэрэн амьдарч явахдаа Далай лам эх дэлхийн хүмүүс бид бүгд ижил бөгөөд даяар олноороо энэрэн нигүүлсэнгүй сэтгэлийг эрхэмлэж, бие биенээ хүндлэн хайрлаж, эв нэгдлийг бий болгох хэрэгтэй гэж номлосоор ирсэн бөгөөд түүний энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1989 онд түүнд Нобелийн шагнал хүртээсэн байдаг.
Хэдийгээр тэрээр 2011 оны гуравдугаар сард Төвдийн улс төрийн тэргүүн байхаас татгалзсан ч шашны зүтгэлтний хувьд урьдын адил дэлхийн хэмжээний удирдагч хүмүүсийн нэг хэвээрээ байгаа билээ. Далай лам “Би улс төрийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн. Далай лам улс төрийн удирдагч байна гэдэг нь дөрвөн зууны тэртээх хуучин уламжлал байсан ч би хувь хүний хувьд ч тэр, Далай лам гэх институтын хувьд ч тэтгэвэрт гарч, улс төрийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн” хэмээн хэлсэн байдаг.
Төвдийн ард түмний оюуны санааны их удирдагч, XIV Далай Лам Данзанжамцийн биеийн байдал одоогоор чилээрхүү байгаа юм. Тэрээр сүүлийн 10 жилийн турш түрүү булчирхайн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард биеийн байдал нь эрс муудаж АНУ-ын Миннесота муж дахь Рочестер хотын сувилалд одоог болтол хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэдий бие нь чилээрхүү байгаа ч Далай лам АНУ дахь төвдүүдийн сар шинийн баярт өөрийн биеэр хүрэлцэн очиж “Би одоо 81 хүрч байна. Би энэ хугацаагаа Төвдийн соёл, шашныг хадгалан үлдэхэд зориулжээ. Түүнчлэн надтай адил Төвдийн соёл, шашныг хадгалан үлдэхэд бие сэтгэлээ зориулсан хүн бүрт талархаж байна. Санаа зоволтгүй, миний бие сайн байгаа. Эмнэлэгт хийлгэх ёстой эмчилгээгээ хийлгээд урьдын адил эрүүл саруул болж байна" гэжээ.
Мөн тэрээр “Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Бид зөвхөн ирээдүйг л харж амьдрах ёстой. Хятадын ашиг сонирхлын нэг хэсэг нь материаллаг зүйлсэд төвлөрч байна. Хятад улс төвдүүдийг материаллаг талаас нь үгүй хийхийг хүсдэг ч хэл, сүнслэг чанар, шашны уламжлалыг устгаж чадахгүй. Дэлхийн өөр хаанаас ч буддын шашны “цэвэр жинхэнэ” уламжлалыг олохгүй. Төвдөд л энэ бүрэн бүтнээрээ хадгалагдаж ирсэн. Тиймээс БНХАУ Буддын шашны соёл, уламжлалыг хамгаалах тал дээр анхаараасай гэж хүсч байна” гэжээ.
Хятадын эрх баригчид болон Далай лам хооронд маш том тэмцэл одоо ч байгаа талаар өмнө нь CNN-ийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцож байхад нь Далай ламаас асууж “20 жилийн өмнө Панчин ламыг зургаан настай байхад нь хулгайлсан. Гэтэл саяхан түүнийг эрүүл өсч торниж, сахил хүртэх хүсэлгүй байгааг мэдэгдсэн. Тэгэхээр Төвдийн дараагийн оюун санааны удирдагч нь хэн байх вэ” хэмээн асуухад “Ирээдүйд Төвдийн Буддизм Далай ламгүйгээр ч оршин тогтнох болно” хэмээн тэрээр хэлжээ. Далай лам “Хэдэн арван жилийн өмнөөс л би олон нийтэд албан ёсоор Далай лам гэх институт гэж цаашид байх ёстой юу, үгүй юү гэдгийг зарлаж, мэдэгдсээр ирсэн. 69, 79 настайдаа ч би энэ талаар Төвдийн ард түмэнд ч хэлж байсан. Тиймээс энэ нь гэнэтийн зүйл биш” гэжээ.Өөрөөр хэлбэл Дэлхийн буддын шашинтны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Данзанжамц хойд дүрээ тодруулахгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хамгийн сүүлчийн Далай лам болж магадгүй байгаа юм.
“CNN”-ын ярилцлагад орох үеэрээ тэрээр “Хятад улс л гэхэд 20 жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн. Одоо ч өөрчлөгдсөөр байна. Хувь хүний хүсэл, эрх чөлөө шинэ боломжоор дүүрэн болсон” гэжээ. Аманпур “Та БНХАУ-ыг маш их өөрчлөгдөж байна гэлээ. Гэхдээ Хятад улс зөвхөн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд л өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, материаллаг талаараа. Харин одоо болтол ард иргэд нь улс төрийн маш хатуу хяналтад байгаа шүү дээ. Хэвлэлүүд нь одоо ч таны талаар муугаар ярьдаг. Таныг салан тусгаарлах үзэлтэн гэж нэрлэдэг. Ер нь яагаад тэд таныг ингэж нэрлэх болсон юм бэ. Та үнэхээр Төвдийг салан тусгаарлахыг хүсдэг юмуу” гэхэд тэрээр“БНХАУ-ын Засгийн газар Далай лам гэх хувь хүнтэй байнга зөрчилдсөөр ирсэн. Тэглээ ч төвдүүд БНХАУ-аас тусгаар тогтнол хүсээгүй. Бүр тэртээ 1974 оноос хойш тусгаар тогтнох талаар бодоогүй. Учир нь, түүх мэддэг хүн бүр 1974 онд Төвд тусгаар тогтносныг мэддэг. Хятадын түүхчдээс бусад нь шүү дээ. Хятадын эрх баригчид, түүхчид л үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм” гэжээ.
Хятад улс Далай лам гэх хувь хүнтэй нь зөрчилдөх биш, илүү том харвал тэдэнд маш их боломж бийг тэрээр сануулсан байна. Тэрээр “Хятадын эрх баригчид надаас илүүтэй ирээдүйн Далай ламд санаа тавих хэрэгтэй” гэжээ. Буддын шашны уламжлал, буддын шашны соёлыг өмнөх байдлаар нь хадгалж авч үлдсэн ганц хүмүүс нь төвдүүд гэдгийг тэрээр сануулсан байна. Одоогоор БНХАУ-д 400 сая буддын шашинтан байдаг байна. Тиймээс буддын шашинтнуудын хамгийн том төлөөлөл гэдэг утгаараа ч тэр Хятад улс дараагийн Далай лам, түүний ирээдүйд санаа тавих хэрэгтэй гэдгийг хэлсэн байна. Тэрээр “Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Бид зөвхөн ирээдүйг л харж амьдрах ёстой. Хятадын ашиг сонирхлын нэг хэсэг нь материаллаг зүйлсэд төвлөрч байна. Хятад улс төвдүүдийг материаллаг талаас нь үгүй хийхийг хүсдэг ч хэл, сүнслэг чанар, шашны уламжлалыг устгаж чадахгүй. Дэлхийн өөр хаанаас ч буддын шашны “цэвэр жинхэнэ” уламжлалыг олохгүй. Төвдөд л энэ бүрэн бүтнээрээ хадгалагдаж ирсэн. Тиймээс БНХАУ Буддын шашны соёл, уламжлалыг хамгаалах тал дээр анхаараасай гэж хүсч байна” гэжээ.
Хятад улсад авлига, шударга бус байдал, ёс зүйн хэм хэмжээ түүхэн доод төвшинд хүрээд байгааг тэрээр мөн сануулжээ. Хятад улс 5000 жилийн түүхэн дэх ёс суртахууны хамгийн доод төвшиндөө хүрээд байна гэдгийг тэрээр хэлсэн байна.
Хөтлөгч түүнээс Хятадын эрх баригчид болон Далай лам хооронд маш том тэмцэл одоо ч байгаа талаар асуугаад “20 жилийн өмнө Панчин ламыг зургаан настай байхад нь хулгайлсан. Гэтэл саяхан түүнийг эрүүл өсч торниж байгаа, сахил хүртэх хүсэлгүй байгааг мэдэгдсэн. Тэгэхээр Төвдийн дараагийн оюун санааны удирдагч нь хэн байх вэ” хэмээн асуухад “Ирээдүйд Төвдийн Буддизм Далай ламгүйгээр ч оршин тогтнох болно” хэмээн тэрээр хэлжээ. Далай лам “Хэдэн арван жилийн өмнөөс л би олон нийтэд албан ёсоор Далай лам гэх институт гэж цаашид байх ёстой юу, үгүй юү гэдгийг зарлаж, мэдэгдсээр ирсэн. 69, 79 настайдаа ч би энэ талаар Төвдийн ард түмэнд ч хэлж байсан. Тиймээс энэ нь гэнэтийн зүйл биш” гэжээ.
Эцэст нь, түүнээс БНХАУ-ын дарга Си Зиньпинд зориулж хэлэх захиас байна уу хэмээн асуухад тэрээр инээгээд “Дэлхийн хамгийн их хүн амтай улс орны удирдагч Си Зиньпинд хандан аливаа зүйлийг илүү бодит талаас нь бодох хэрэгтэй гэж хэлмээр байна” гээд “Өнгөрсөн жил Парис билүү Нью-Делид байхдаа Си Зиньпин олон нийтийн өмнө Буддын шашин бол Хятадын соёлын маш чухал хэсэг юм хэмээн хэлж байсан юм. Би түүнээс энэ сайхан үг нь яг ямар утгатай байсныг тайлбарлаасай гэж хүсч байна. Үүнийгээ тодорхой тайлбарлаач гэж хүсмээр байна” гэжээ. Хэрэв түүний бодож байгаачлан буддын шашны өв, соёлыг хадгалах талаар хэлсэн бол үнэхээр гайхалтай үйл явдал хэмээн тэрээр хэлсэн байна.Буддын шашинт улс орнуудын нэг Мьянмар сүүлийн жилүүдэд бусад шашинтнуудыг гадуурхаж байгаа талаар мөн Далай лам ярьжээ. Мьянмар дахь лалын цөөнх рохиньячууд хүчирхийлэлд автаж буйд харамсч буйгаа илэрхийлээд “Хүн бүр өөрийн сүсэг бишрэлээр ямар шашин шүтэхээ шийдэх ёстой. Хэрэв буддын шашинтнууд лалын шашинтнуудыг харахаараа зэвүүцдэг бол буддаг дотоод сэтгэлдээ төсөөлж тайвшрах хэрэгтэй. Бурхан багш эдгээр бүх хохирогчид тусална. Бурхан багшийн хувьд тухайн хүн ямар шашин шүтдэг байх нь хамаагүй, бүгдийг ивээлдээ багтаадаг. Мусульман, ислам, буддын ямар ч шашинтай байсан бид хувь хүний шашин шүтлэгийг хүлээн авах ёстой” гэжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн