Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Өнөөдөр өвлийн туйл, хүйтний ес эхэлнэ

Өнөөдөр өвлийн туйл, хүйтний ес эхэлнэ
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 21
Өнөөдөр монголчуудын уламжлалаар хүйтний хэмжүүр “Ес” эхэлж есөн ес наян нэг хоногийн ид хүйтэн үргэлжилнэ. Монголчууд хавартай золгохын өмнөх хүйтний улирлыг балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн 27, 27 хоногоор үечлэн тоолж “Нэг есөд нэрмэл архи хөлдөнө" гэж эхлээд, хамгийн сүүлчийн есөн ес гэхэд "ердийн дулаан болно” гэж ярьдаг. Ийнхүү өнөөдрөөс өдөр бага багаар уртасч, хүйтний улирлын ес эхэлнэ. Өвлийн туйл, хүйтний ес 19.36 минутад эхлэх аж. 
ЕСӨН ЕС
Нэг есөд яах вэ? XII/22-XII/30 Нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд яах вэ? XII/31-I/8 Хорз архи хөлдөнө
Гурван есөд яах вэ? I/9-I/17 Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26 Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд яах вэ? I/27-II/4 Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд яах вэ? II/5-II/13 Зурайсан зам гарна
Долоон есөд яах вэ? II/14-II/22 Довын толгой борлоно
Найман есөд яах вэ? II/23-III/2 Нал, шал болно
Есөн есөд яах вэ? III/3-III/12 Ерийн дулаан болно
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн