Залуусын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, мэдлэг боловсролд нь хувь нэмэр оруулах зорилготой зохион байгууллагддаг эвентүүдийн мэдээллийг манай сайт хүргэхээр шийдлээ. Ингээд өнөө орой зохион байгуулагдах онцлох 10 эвентийн мэдээллийг хүргэж байна.
16 цагт: Salsa Bachata бүжгийн үнэ төлбөргүй анхан шатны сургалт
Хүүхэд залуусын чөлөөт цагаа үнэ төлбөргүй, зөв боловсон өнгөрүүлэх газар “Happiness Center Mongolia” төвөөс бүжиг сонирходог оюутан залуустаа зориулж Salsa&Bachata бүжиг сурах эвент зохион байгуулж байгаа юм. Энэ тавдугаар сарыг дуустал, долоо хоног бүрийн Пүрэв гаригт 16 цагаас тус сургалт явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 18 цагт: Америкийн тухай ярилцъя цуврал лекц
Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 18:00 цагаас тогтмол англи хэл дээр явагддаг тус лекц нь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэнгээ Америкийн тухай илүү ихийг мэдэхийг зорьж буй хүн бүрт нээлттэй юм. Долоо хоног бүр төрөл бүрийн сэдвээр та бүхэнд сонирхолтой лекцийг хүргэж байдагаараа онцлог. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 18 цагт: Ширээний теннис ба Фитнесс зугаа
Руминь улсаас ирсэн сайн дурын ажилтан Sami нь танд ширээний теннисний бэлтгэл, мөн хийхэд бэрх ч зугаатай фитнесс дасгалуудыг зааж өгөх болно.Эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж ширээний теннис ба фитнесс дасгалуудыг эхлүүлжээ. Хаана: "Түүх Өрнөх Төв" кофе шопын Үйл Ажиллагааны Өрөөнд Хязгаар: Дээд тал нь 6 хүн. Эхэлж ирсэн нь хамрагдах болно. Сонирхоод хамрагдаж чадаагүй хүмүүс нь дараагийн удаа бүртгүүлээд хамрагдаж болно. Хандивийн төлбөр 5000 төгрөг. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 19 цагт: Charisma буюу бусдад нөлөөлөх чадвар
Charisma гэдэг ойлголт нь оюун санааны онцгой хүчин чадал, хувь хүнд нөлөөлөх ур чадвар, олон нийтийг сэтгэл зүйгээр удирдах чадвар юм. Хэрэв танд бусдад нөлөө үзүүлэх чадвар байхгүй бол та тэднийг хэзээ ч удирдаж чадахгүй. Санаж сэдсэн ажлаа амжилттай явуулахад танд бусдын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болдог. Хүмүүсийн итгэлийг хүлээж, харилцаа холбоо амжилттай тогтоох, хэлэлцээр хийж ятган үнэмшүүлэх, цаашлаад нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж манлайлах ур чадварыг эзэмшихийг хүсвэл тус арга хэмжээг зориорой.
Tax: 10.000 (Цай, жигнэмэг)
Монголын залуучуудын холбооны байр, гуравдугаар давхар Ziferblat. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 19 цагт: Би хэрхэн бүтээсэн бэ?
Unread болон CLUB Coworking хамтран зохиодог "Би хэрхэн бүтээсэн бэ?" цувралын энэ удаагийн зочноор Жазз Трэйн хамтлаг уригджээ. Хотын амьдралыг жазз хөгжмийн уянгалаг хэрнээ эрч хүчтэй, өрнүүн хэмнэлд уусгаж чадсан эдгээр залуусын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хөгжимд өгсөн чин сэтгэлийн тухай сонсохыг хүсвэл тус арга хэмжээг зориорой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 19 цагт : Ротаракт Монгол 2017 мэтгэлцээний сургалт
Энэхүү сургалтад: Нэг. Карл Попперийн мэтгэлцээний Үндэсний Аварга Шалгаруулах Тэмцээний хошой аварга (2007, 2008 он), МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, докторант Д.Идэржаргал - "Та мэтгэлцэх ёстой" сэдвээр өөрийн туршлагаас хуваалцана. Хоёр: Ротаракт Монгол 2016 мэтгэлцээний тэмцээний аварга Улаанбаатар Ротаракт клубын гишүүн, Монголын Лектор төвийн сургагч багш, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн багш Э.Булган-Эрдэнэ "Мэтгэлцэх чадвар ба хувь хүний хөгжил" сэдвээр илтгэл танилцуулна. Гурав: Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн менежер, мэтгэлцээний үндэсний зөвлөх Г.Оюунжаргал "Карл Попперийн мэтгэлцээний ойлголт" сэдэвт сургалт орно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 19 цагт: Adventure Talks No.10.
Хэрхэн Зүүн Өмнөд Азийн орноор хямдхан аялах вэ сэдвээр Гэрэл зурагчин Хасар, аялагч Чинзориг Индонези, Камбодж, Вьетнам, Тайланд, Бирма зэрэг орнуудаар моторциклээр явсан туршлагаа “Adventure Temple” кофе шопт хуваалцана.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 20 цагт: Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг
Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг группээс зохион байгуулж байгаа "Хүний нөөцийн удирдлага орчин үеийн чиг хандлага сургалт" нэртэй үйл ажиллагаа нь Аминчилхуй амьдралын дасгалжуулалтын төв дээр болно. Энэ үйл ажиллагаанд ирсэн хүмүүст байгууллагын зүгээс 50 хувийнн хөнгөлөлт, амьдарлын дасгалжуулалтын 1 цагийн эрх бэлэглэх юм байна. Та сургалтад хамрагдаж, эрхийн бичигтэй болохыг хүсвэл тус төвийг зориорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 20 цагт: Үнэ Төлбөргүй Movie
Ногоон тагтын өнөөдрийн кино Suddenly Seventeen. Кинонд гэрлэлтэндээ аз жаргалгүй байгаа 28 настай бүсгүй шоколад идсэнээр нөхөртэйгөө уулзахаас өмнөх 17 насандаа шилжин очсоноор үйл явдал өрнөнө.
Кино үргэлжлэх хугацаа: 1 цаг 47 минут
Он: 2016 /АНУ/ Төрөл: Хайр, Уянгын, Драма Хэл: Монгол Насны ангилал: +17 Тасалбарын үнэ: ҮНЭГҮЙ !!! Зохион байгуулагч: Ногоон Тагт ресторан, Movie Night
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Инээд хөөр элэглэлээс эрч хүчээ нөхөж авахыг хүсэж байвал UB Comedy night арга хэмжээг зориорой. Хөтлөгч Хану, Төөгөө, Амараа, Оля, Батаа нар UB comedy нь тайзнаа таныг хөгжөөх тоглолтыг үзүүлэх болно.
Хаяг: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, Сант Асар төвийн 2 давхарт, UB Comedy клубт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.