Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Өнөөдрөөс 11 уулзвараар гэрэл дохио харгалзахгүй баруун эргэнэ

Өнөөдрөөс 11 уулзвараар гэрэл дохио харгалзахгүй баруун эргэнэ
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 18
Замын цагдаагийн газар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран авто замын түгжрэлийг сааруулахын тулд Улаанбаатарын дөрвөн уулзварыг гэрэл дохио харгалзахгүйгээр баруун тийш эргэх боломжтой болгосон. Эдгээр нь, Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын нэмэлтээр юм. Тэгвэл дахин 11 уулзвараар баруун гар тийш гэрлэн дохио харгалзахгүйгээр эргэх боломжтой болголоо. Зохицуулалтыг маргаашнаас буюу энэ сарын 19-ний өдрөөс дагаж мөрдөнө. Эдгээр нь, 32-р тойргын уулзвар, 100 айлын уулзвар, Дарь эхийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Эх нялхасын уулзвар, Төв шуудангийн уулзвар, Аравдугаар хорооллын уулзвар, 120 мянгатын уулзвар, АПУ-гийн хойд уулзвар, ТЭЦ-3-ын арын уулзвар, Амарсанаагийн гудамжны арын уулзвар юм. Эдгээр уулзвараар хориглосон дохиогоор баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогч иргэн, тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой. Нэмж судалж, холбогдуулах зохицуулалтыг хийх ажээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн