Open iToim app

Өнгөрсөн долоо хоногийн онцлох гэрэл зургууд

Өнгөрсөн долоо хоногийн онцлох гэрэл зургууд
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 24
iToim агентлагийн фото сурвалжлагч Э.Ганзориг өнгөрсөн долоо хоногт /2017 оны дөрөвдүгээр сарын 17-23/ өөрийн камерт буулгасан гэрэл зургаасаа хүргэж байна. "7 хоног-7 онцлох зураг" буланг даваа гариг бүр хүргэж байх юм.
1. Сансарын туннелийн энэ хэсэг хэзээнээс залуусын алхах дуртай газар. Туннелийн street-art

2. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн мэндэлсний 55 жилийн ой тохиов. Түүнийг Монголын ард түмэн мартахгүй.

3. Нийтийн тээвэр бол хотын хөгжлийн үзүүлэлтийн салшгүй хэсэг. Автобус бэлэн мөнгөөр үйлчлэхээ больсноос хойш нийтийн тээврийн компаниудын орлого дажгүй сайжирсан гэсэн шүү.

4. Залуучууд кофе шопоор их үйлчлүүлдэг болсон. Номтой, хөгжимтэй, интернэттэй, дартстай болж кофе шопууд төрөлжиж байна. Хамгийн гол нь кофены амт шүү дээ.

5. Хобби сургуулийн сурагчид Сэлбэ голыг цэвэрлэлээ. Харин оюутнууд яагаад цэвэрлэгээнд оролцдоггүй юм бэ. Завгүй учраас тэр үү, залхуу учраас тэр үү.

6. Хаврын шороо, шавхай шилэн барилгуудын өнгийг даржээ. Тэд өөрийн барилгыг угаагаад байгаа боловч нөгөө талаар хотын өнгө үзэмжийг бодож байгаа хэрэг. Сайхан орчинд ажиллах, амьдрах сайхан.

7. "Экологид ээлтэй үзэсгэлэн". Хотын хүүхдүүд улам л монгол ахуйгаасаа холдож байна. Гэснээс цэцэрлэгүүд жижиг монгол гэртэй болсон нь үнэхээр зөв шүү. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн