Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй

Өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 20
Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.
Америкийн зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс хүмүүсийг холестерины өдрийн хэрэглээг 300 мг байхыг зөвлөсөн бөгөөд энэ нь хоёр ширхэг өндөгний шар идэхэд л 200мг болдог учир хүмүүс өндөгний хэрэглээгээ багасгадаг. Гэсэн хэдий ч энэ оны эхнээс эхлэн хоол ундын холестерин тийм ч их санаа зовоох асуудал биш гэж үзжээ.
Эрдэмтдийн тогтоосноор өглөө бүр өндөг идэх нь:
  • Биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай
  • Өндөгтэй хоол идэж, ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг
  • Өндөг нь D, B12 амин дэм, хүний биеийн өөх тосны солилцоо хэвийн явагдахад нөлөөлдөг
  • B амин дэмийн бүлэгт багтдаг холин, аминхүчил болон үл исэлдүүлэгч агуулдаг 
  • Өндгөнд агуулагддаг эдгээр амин дэм нь нүдний мэдрэлийг хамгаалж, хүрээлэн буй орчны хортой нөлөөг саармагжуулдаг
  • Яс болон үеийг бэхжүүлдэг бөгөөд дархлааны тогтолцоог сэргээдэг
  • Оюун ухааны чадварыг дээшлүүлдэг
  • Өндөг бол шулуун гэдсэнд шаар болон үлддэггүй, хүний бие организмд 97-98 хувь шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн