Open iToim app
Инфографик | 1 мин уншина

Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн дүн

Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн дүн
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 24
Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол Улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц Ерөнхийлөгч юм. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол Улсын түүхэнд дөрөв дэх Үндсэн хууль юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол Улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1992 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болон дахин сонгогдсон. Үүнээс хойш 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013 онуудад тус тус Ерөнхийлөгчийн сонгууль болж, шинэ Ерөнхийлөгчийг сонгож байжээ. Харин Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг энэ онд сонгох юм.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн