Бидний ирээдүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “iToim” агентлаг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд цахим орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд залуучууд, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан зөвлөмж, мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэх юм. Хамтран бэлтгэсэн www.cybersafety.mn Интернетээр аялах, нийгмийн сүлжээ, ухаалаг утас хэрэглэх нь бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ нэгэнт болжээ. Тэгвэл онлайн харилцааны талаар мэдлэгтэй байснаар цахим ертөнцөд нэр төрөө хамгаалах, хүсээгүй харилцаа, үл таних нэгний халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болно. Тэгээд ч өнөөдөр биеийн хүчний маш олон дарамт цахим хэлбэрт шилжиж, цахим шуудан, олон нийтийн сүлжээ /фэйсбүүк, твиттер, инстаграм гэх мэт/ болон гар утасны апликэйшнүүдээр дамжих болов. Цахим орчин дахь дарамтын дийлэнх хохирогч нь хүүхдүүд байна. Гэвч эцэг, эх, багш нар, холбогдох албан тушаалтнууд цахим орчны дарамтыг таньж мэдэх, түүнээс хүүхдийг хамгаалах мэдлэг, туршлага багатай. Тэгвэл өнөөдөр хүүхдийг цахим орчинд хэрхэн хамгаалах талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна.
Цахим орчин дахь дарамтаас урьдчилан сэргийлэх гол зүйл бол харилцан ярилцахаас эхэлнэ. Мөн эцэг эх нь хүүхдийнхээ онлайн орчинд юу нийтэлж, хэнтэй хэрхэн харилцаж буйг анхааралтай ажиглах хэрэгтэй. Үүний үндсэн дээр хүүхдэдээ олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслийг хэрхэн зохистой, зөв ашиглах талаар мэдээлэл өгч, ярилцах нь зүйтэй.
Түүнчлэн үйлдлийн системийн хэрэглэгчид тус бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгтэй байж болдог.
Энэ нь хүн бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн тохиргоог үүсгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд ингэснээр хүүхдийнхээ компьютер тоглоом тоглох, төрөл бүрийн програм хангамжийг ашиглах хугацаа болон эрхийг хязгаарлах боломжтой болдог. Энэхүү боломж нь Microsoft Windows, MAC зэрэг үйлдлийн системүүдэд байдаг бөгөөд уг системийн нэрийг Parental Controls буюу Эцэг эхийн хяналтын систем гэдэг.
Windows үйлдлийн системийн хэрэглэгчид
Windows үйлдлийн системийн хэрэглэгчид тус бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгтэй байж болдог. Энэ нь хүн бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн тохиргоог үүсгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд ингэснээр хүүхдийнхээ компьютер тоглоом тоглох, төрөл бүрийн програм хангамжийг ашиглах хугацаа болон эрхийг хязгаарлах боломжтой болдог. Энэхүү боломж нь Microsoft Windows Vista-c хойш гарсан үйлдлийн системүүдэд байдаг бөгөөд уг системийн нэрийг Parental Controls буюу Эцэг эхийн хяналтын систем гэдэг.
Яагаад олон хэрэглэгчийн горим хэрэгтэй вэ
Хэрэв таны компьютерт зөвхөн нэг хэрэглэгч байдаг бол тухайн компьютерийг ашиглаж байгаа бүх хүн нэг түлхүүр үгтэй байна. Харин тухайн компьютерийг хэрэглэдэг хэрэглэгч тус бүр өөрийн гэсэн хэрэглэгчийг үүсгэвэл хэрэглэгч тус бүрд зориулсан файл, хавтас байхаас гадна бусад эрхийг зохицуулах боломж бүрдэнэ. Ингэснээр эцэг эхчүүд Parental control системийг хэрэглэх боломжтой болох юм. Энгийн хэрэглэгч, администратор хэрэглэгч шинэ хэрэглэгч үүсгэхийн өмнө та бүхэн зарим нэг зүйлсийг мэдэх шаардлагатай. Үүнд Microsoft windows үйлдлийн систем нь хоёр төрлийн хэрэглэгчийн горимтой байдаг:
Стандарт хэрэглэгч: Энэ хэрэглэгчийн горим нь энгийн хэрэглээний төвшинд ашиглагддаг. Стандарт хэрэглэгчийн горимоор нэвтэрсэн хэрэглэгч нь тухайн компьютерт шинээр програм хангамж суулгах, устгах боломжгүй байдаг. Parental controls систем нь энэхүү хэрэглэгчийн горим дээр ажилладаг.
Администратор хэрэглэгч: Энэ хэрэглэгчийн горим нь тухайн компьютерийн хамгийн дээд төвшний хэрэглэгч бөгөөд компьютерт шинэ програм хангамж суулгах, устгах системийн өөрчлөлт хийх боломжтой байдаг. Компьютер бүрд хамгийн багадаа нэг администратор хэрэглэгч заавал байдаг.
Windows Parental Controls Хэрэглэгчийн хэсэг:
1. Start Menu цэсрүү орж Control panel дэд цэсийг сонгоно.
2. Add or remove user accounts гэсэн дээр дарна.
3. Хэрэглэгчийн удирдлагын цэс гарч ирнэ. Энэ хэсэгт та бүх хэрэглэгчийг харах бөгөөд мөн шинээр хэрэглэгч үүсгэх боломжтой.
Windows Parental Controls шинэ хэрэглэгч үүсгэх:
1. Хэрэглэгчийн удирдлагын хэсгээс, Create a new account дээр дарна.
2. Гарч ирэх цонхон дээр үүсгэх хэрэглэгчийн нэрийг бичнэ.
3. Тухайн хэрэглэгч Стандарт хэрэглэгч эсвэл Администратор хэрэглэгч байхыг сонгоно.
4. Create Account гэсэн товч дээр дарна. Хэрэглэгчийн тохиргоо өөрчлөх Шинээр хэрэглэгч үүсгэсний дараагаар хэрэглэгч нууц үг болон бусад тохиргоог хийдэг.
1. Хэрэглэгчийн удирдлагын хэсэг дээр байгаа хэрэглэгчийн нэр эсвэл зурган дээр дарна. Windows Parental Controls
2. Create password гэсэн дээр дарна.
3. Шинэ нууц үгээ New password хэсэгт оруулах ба Confirm new password хэсэгт давтан оруулна. 4. Хэрэглэгч хүсвэл өөрийн нууц үгээ санах санажийг Type a password hint хэсэгт оруулж болно. 5. Create password гэсэн товчийг дарна. Parental controls /Эцэг эхийн хяналт/ Windows vista болон түүнээс хойш гарсан үйлдлийн системд эцэг эх хүүхдийнхээ компьютерийн хэрэглэгээг хязгаарлах боломжтой. Parental control буюу эцэг эхийн хяналтийн системийн тусламжтайгаар хүүхдийн компьютер ашиглах хугацаа болон ямар програм ашиглах түүнчлэн ямар тоглоом тоглож болохыг тохируулж болно.
Windows Parental Controls Мөн хүүхдийг интернэтийн орчинд аюулгүй байлгахад Windows Live Family Safety програмыг суулгах шаардлагатай бөгөөд энэхүү програм нь үнэ төлбөргүй таны хүүхдийг ямар веб сайт үзсэн болон хэнтэй харилцсан эсэхэд хяналт тавихад тусална.
Parental controls-г тохируулах:
1. Start Menu цэс рүү орж Control panel дэд цэсийг сонгоно.
2. Set up parental controls for any user хэсэг рүү орно.
3. Дурын стандарт хэрэглэгчийг сонгоно. /Standard Account/ Windows Parental Controls
4. Parental controls –г идэвхжүүлэхийн тулд On товчлуурыг сонгоно.
5. Үүний дараагаар Цагийн хязгаарлалт /Time limits/, тоглоом /Games/ болон хэрэглэхийн боломжтой болон боломжгүй програм хангамжийн тохиргоог хийнэ /Allow and block specific programs/ Windows Parental Controls Parental Controls –н тохиргоог өөрчлөх Цагийн хязгаарлалт: нь хүүхдийн компьютерийн хэрэглээг хянана. Өдөр цаг бүхий хүснэгтээс хүүхдийн компьютер ашиглах боломжтой өдөр цагийг сонгоно. Эцэг эхчүүд цагийн тохиргоог өдөр өдрөөр тохируулж болно. Жишээлбэл доор үзүүлсэн зурган дээр компьютер ашиглах боломжтой өдөр цагийг цагаан өнгөөр, боломжгүй өдөр цагийг хөх өнгөөр үзүүлсэн байна .
Тоглоом: тохиргооны тусламжтайгаар тодорхой тоглоомыг зөвшөөрөх, хориглох ялангуяа esrb олон улсын үнэлгээний байгууллагаас гаргасан ямар ангиллын тоглоом тоглох боломжтойг тохируулдаг. Хүүхдийг тоглоом тоглож болохыг зөвшөөрч Yes товчлуурыг дарах ба үүний дараагаар тоглоомын тохиргоог өөрчилнө. Windows Parental Controls тоглож болох тоглоомын ангилал нь “Бүгд” буюу “Everyone” байна. Энэ нь хүүхэд “Everyone” болон “Early childhood” ангилал бүхий тоглоомуудыг л тоглох боломжтой гэсэн үг юм. Тодорхой програмыг нээх, хаах: Default буюу тохиргоо хийгдээгүй тохиолдолд таны хүүхэд тоглоомноос бусад бүхий л төрлийн програмыг ашиглах боломжтой. Гэвч зарим тохиолдолд тодорхой програмыг хүүхэд ашиглахаас хамгаалах шаардлага тулгардаг. Жишээлбэл: санхүүгийн болон мэйл програм гэх мэт.
Энэ тохиргоог хийснээр та хүүхдээ цахим орчинд ямар вэбсайт руу нэвтэрч, ямар тоглоом тоглож, юу үзэж сонсож байгааг мэдэх боломжтой болох юм. Энэ нь хүүхдийг цахим халдлагаас хамгаалах хамгийн эхний энгийн алхам юм.