Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид энэ сарын 21 буюу лхагва гаригт Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг баривчилсан байна. Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа ТЭЦ-III-ын хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд Чингис бондоос санхүүжүүлсэн 35 сая ам.долларын нэг сая ам.долларыг хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзжээ. Шалгалтын явцад түүнийг БНХАУ-ын Hunan industrial equipment installation гэх компанийг төсөлд шалгаруулж, санхүүжилтийн хөрөнгөөс өөрийнхөө нэр дээр байгуулсан “Fin invest” банк бус санхүүгийн байгууллагын дансандаа шилжүүлж авсан гэх үйлдэл тогтоогджээ. Иймээс түүнийг мөнгө угаасан, төрийн өмчийн хөрөнгийг завшсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байна.
1994 онд ажлын гараагаа Эрдэнэт хот дахь ХОТШ банкинд эдийн засагч
1997- 2012 онд “Финсервис” ХХК, “Би энд Жи Финанс ББСБ” ХХК-ны ерөнхий захирал
2003- 2005 онд “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны ТУЗ-ийн дарга
2012 оноос Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажилласан бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшжээ.