Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

“Эх дэлхийн мисс”-2015-д мисс А.Баярцэцэгийн рейтинг өндөр байна

“Эх дэлхийн мисс”-2015-д мисс А.Баярцэцэгийн рейтинг өндөр байна
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 9

Олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг болох “Эх дэлхийн мисс” /Miss earth/-т Монгол Улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байгаа. Австрийн нийслэл Вена хотноо болж буй тус тэмцээнийг 2001 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгох, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой байдаг. Түрүүлсэн улсын мисс тухайн жилийн хугацаанд байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Miss Earth сан болон НҮБ-н байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог. Эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн хувьд тэмцээний шүүгч, шүүмжлэгч нараас нэлээд өндөр үнэлгээ авч, шилдгүүдийн эгнээнд нэр нь явж байгаа юм.

А.Баярцэцэг нь “Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан. Тэмцээнийхээ хажуугаар АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд дүр бүтээж байгаа билээ. Өмнө нь тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, 2005 онд-Амарын Сарнай, 2010 онд-21 настай, 175 см өндөр,Өмнөговь аймагт төрсөн Баярхүүгийн Гантогоо, 2012 онд-21 настай, 173 см өндөр, Улаанбаатарт төрсөн Төрбатын Батцэцэг, 2013 онд Балжинням овогтой Баярцацрал, 2014 онд Идэрсайхан овогтой Төгсөө нар амжилттай оролцжээ.
Энэ жилийн “Miss earth-20153 тэмцээнд дэлхийн нийтийн анхаарлаа хандуулж буй сэдэв бол "Цаг уурын өөрчлөлт". Мисс А.Баярцэцэг нь 2008 оноос хойш “My club online community” багийн хамтаар нийтдээ 120 гаруй мянган мод тарьсан байна. 
Тэмцээний үеэр эх орноо сурталчилсан нь ийнхүү цахим ертөнцөд дуулиан тарьж эхэлжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн