Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

“Эрэгтэй Моно Лиза” дэлхийн хамгийн үнэтэй зургаар тодорлоо

“Эрэгтэй Моно Лиза” дэлхийн хамгийн үнэтэй зургаар тодорлоо
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 16
Сэргэн мандалтын үеийн алдарт зураач Леонардо Да Винчигийн "Salvator Mundi” буюу “Ертөнцийг аврагч” хэмээх зураг уран зургийн түүхэн дэх хамгийн үнэтэй нь боллоо. Тэрхүү зургийг өчигдөр АНУ-д дуудлага худалдаагаар оруулсан бөгөөд 450.3 сая ам.долларын үнэд хүрчээ.
1500-аад оны үед зурсан гэгдэх энэхүү уран зургийг 100 сая ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байсан ч тэдний таамгаас хол давсан үнэд хүрлээ.
Тус зураг Европын нэгэн уран зураг цуглуулагчийн эзэмшилд байдаг байсан гэнэ. Да Винчигийн “Salvator Mundi” хэмээх зураг баруун гараа өргөж, зүүн гартаа болор бөмбөрцөг барьснаар Есүс Христийг дүрсэлсэн байдаг байна.
Уг зурагт Мона Лизагийн зурагт орсон олон элемент дүрслэгдсэн байдаг тул “эрэгтэй Мона Лиза” хэмээн алдаршсан юм.

Эх сурвалж: СИИ
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн